Нутгийн сор бүтээгдэхүүн болох барга хонь нь дөрвөн улиралд дан бэлчээрийн маллагаанд зохицсон чийрэг бие цогцостой, мах булчингийн хөгжил сайн, бусад хониноос нэг нугалам илүү, төлөрхөг чанар сайтайгаараа бусад хониноос онцлог. Барга омгийн хуцны ташуу урт 82,5 см, сэрвээний өндөр 78,6 см, хондлойн өндөр 78,7 см, цээжний бүслүүр 98,4 см, сүүлний урт 31 см, өргөн 32 см, мах өөхний чиглэлээр өөр дотор нь цэврээр үржүүлж байна. Барга омгийн хуцны амьдын жингийн дундаж 72-90 кг, эм хониных 55-65 кг, эр төлөг 48-52 кг, эм төлөг 45-50 кг байдаг.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/126 дугаар тушаалаар Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд бий болсон мах-өөхний чиглэлийн барга хонь нь “Мал, тэжээвэр амьтдын үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах, баталгаажуулах, бүртгэх, хяналт тавих журам”-д заасан шаардлагыг хангасан тул бие даасан үүлдрээр батлагдаж, “Барга үүлдэр” хэмээн нэрлэгдсэн. 2013 онд орон нутгийг хөгжүүлэх сангийн 10.0 сая төгрөгийн хөрөнгөөр нутгийн сор бүтээгдэхүүн болох барга хониныхоо хөшөөг босгосон.
Мэдээ оруулсан: 2017-05-16 15:16:13