2017 оны эхний хагас жилийн байдлаар өссөн дүнгээр давхардсан тоогоор 1179 иргэнд 106490410 төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг хууль, журмын дагуу олгож ажиллалаа. Үүнд: Халамжийн тэтгэврийг 294 иргэнд 39536010 төгрөг, халамжийн тэтгэмжийг 828 иргэнд 62027600 төгрөг, ахмад настны хөнгөлөлт, тусламжийг 8 иргэнд 1111600 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламжийг 49 иргэнд 4355200 төгрөгийг тус тус олгосон.