ДОРНОД АЙМГИЙН ХӨЛӨНБУЙР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА
Сумын Засаг захиргааны нэгж нь 1992 оноос Сумын Засаг даргын Тамгын газар нэртэйгээр зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 64 дүгээр тогтоолыг үндэслэн Төрийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээ авч бүртгэгдсэн.
Засаг даргын Тамгын газар нь улс төрийн 5, төрийн захиргааны 10, төрийн үйлчилгээний 11 албан хаагчтай. Төрийн албан хаагчид 100 хувь төрийн албаны шалгалтанд тэнцсэн байдгаас 90 хувь нь тангараг өргөсөн албан хаагчид юм.
Манай хамт олон нь Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг хуулийн хүрээнд төрийн үйлчилгээг хүргэж байна.
БИДНИЙ АМЖИЛТААС:
Тус сумын Засаг даргын Тамгын газар нь төр засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж аймагтаа дараах амжилтуудыг гарган ажиллалаа.