ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
ХӨЛӨНБУЙР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2016 – 2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

                                                                                      Сумын Иргэдийн  Төлөөлөгчдийн

                                                                               Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний                      

                                                                                   өдрийн  ээлжит 2 дугаар  хуралдааны                          

                                                                                      ...... дугаар тогтоолын  хавсралт

 

 

ХӨЛӨНБУЙР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2016 – 2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг 4 бодлогын 16-н бүлгийн хүрээнд нийт 54 зорилтыг хэрэгжүүлэхээр тодорхойлж байна.

Үүнд:

НЭГ: ТӨРИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

  1. Нутгийн удирдлагын хүрээнд:
  2. Гадаад харилцааны чиглэлийн хүрээнд:
  3. Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хүрээнд:
  4. Хууль хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:
  5. Батлан хамгаалах салбарын хүрээнд:
  6. Гамшгаас хамгаалах бодлогын хүрээнд:

ХОЁР: НИЙГМИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2.1.  Эрүүл мэндийн салбарын хүрээнд:

2.2. Боловсрол, соёл, урлаг, спортын салбарын хүрээнд:

2.3 Залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, нийгмийн харилцаанд адил тэгш оролцох боломжоор хангах ажлын хүрээнд:

2.4. Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих суурь нөхцөлийг бий болгох ажлын хүрээнд:

 

ГУРАВ: ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

3.1. Малын үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг зөв зохистой өсгөх, шинэ технологи нэвтрүүлэх.

3.2. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй дэвшилтэт технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх.

3.3. Жижиг дунд үйлдвэрлэл, шинэ технологи, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.

3.4. Сумын төвийн газрын ус, дулаан хангамж, хүн амын тохитой , хоггүй цэвэр, эмх цэгцтэй, ногоон байгууламжтай орчинд амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

3.5.Төсөв санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулж төсвийн

байгууллагын албан хаагч болон иргэд төсвөө хянах, төсвийн харилцаанд оролцох

боломжийг бүрдүүлэх зорилтыг хангана.

ДӨРӨВ: БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

4.1 Байгаль орчныг хамгаалах, унаган төрх, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, хомсдлоос сэргийлэх, байгаль орчинд нийцтэй бодлого хэрэгжүүлнэ.

 

НЭГ: ТӨРИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Иргэнээ дээдэлсэн нутгийн удирдлагын бодлогыг хэрэгжүүлж, төрийн албаны чадавх, хариуцлага, хяналтын тогтолцоог сайжруулж, гадаад харилцааны үр нөлөө хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

  1. Нутгийн удирдлагын хүрээнд:
    1. Иргэдийн санал хүсэлт, зөвлөмжийг сонсож, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон нээлттэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор иргэд хүлээн авах төвийн үйл ажиллагааг тогтмолжуулан, “Иргэдтэй уулзах өдөр”, “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулна.
    2. Төрийн үйл ажиллагааг хөнгөн шуурхай ил тод нээлттэй хүргэх зорилгоор төрийн бүх үйлчилгээг цахим хэлбэрээр иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүргэж төрийн үйлчилгээний хурд, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
    3. Сумын Засаг даргын захирамж шийдвэрүүдийг иргэдэд нээлттэй болгож мэдээллийн самбар, иргэд хүлээн авах төвд байршуулан цахим мэдээллийн санг үүсгэнэ.
    4. Төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ, албан хаагчдын ажлын байрны чиг үүргийг ил тод болгон үр дүнг иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээнд тулгуурлан үнэлж, ёс зүй –хариуцлагын тогтолцоог сайжруулна.
  2. Гадаад харилцааны чиглэлийн хүрээнд:
    1. БНХАУ-ын ӨМӨЗО-ы ШБЗХ-тай харилцан хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлж, харилцан айлчлал хийж аялал жуулчлал, урлаг спорт, соёлын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, шинэ гарцыг судалж гадаад харилцаагаа өргөжүүлж ажиллана.
  3. Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хүрээнд:
    1. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар иргэдийн сэтгэл ханамжийг судлан, үр дүнг тооцож ажиллана
    2. Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд хөндлөнгийн мониторинг хийж үйл ажиллагааг нь сайжруулахад мэргэжил  арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллана.
    3. Төсвийн сахилга батыг сайжруулахад  анхаарч төсвийн болон санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулна.
    4. Сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлдэг холбогдох эрх зүйн акт, мэдээ, тайлангийн биелэлт, боловсруулалтад тавих хяналтыг сайжруулах үүднээс албан байгуулагууд, мэргэжилтнүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий “Журам” боловсруулан хэрэгжүүлнэ.
  4. Хууль хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:
    1. Нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн албан болон албан бус сургалтыг иргэд олон нийт болон төрийн албан хаагчдад үе шаттайгаар зохион байгуулна.
    2. Захиргааны байгууллагын шийдвэр боловсруулах ажиллагаа болон шийдвэрлэсний дараах хэрэгжилтийг зохион байгуулах ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд ханган ажиллана.
    3. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Архигүй амьдрал” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор зорилтот бүлгийн иргэдийг архины сайн дурын болон албадан эмчилгээнд үе шаттайгаар хамруулна.
    4. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам ахиулах ажилд иргэд байгууллагын оролцоог нэмэгдүүлж гэмт хэргийн гаралтыг бууруулах ажлыг удирдлага, бодлого, зохион байгуулалтаар ханган дэмжлэг үзүүлж ажиллана.
    5. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, урамшуулалтай малчдын бүлэг холбоод байгуулах шийдвэрийн хэрэгжилтийг  орон нутгийн хэмжээнд зохион байгуулан ажиллана.
    6. Архивын баримт бичгийн 30 хувийг цахим хэлбэрт шилжүүлэх замаар төрийн архивын хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авна.
    7. Хүний эрхийн Үндэсний Комисс болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран иргэд, олон нийтэд хууль сурталчлан тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх замаар хүний эрхийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд ханган ажиллана.
  5. Батлан хамгаалах салбарын хүрээнд:
    1. Батлан хамгаалах салбарын бодлого, зорилт, шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулан сурталчилж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.
  6. Гамшгаас хамгаалах бодлогын хүрээнд:
    1. Гамшгаас урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд шаардагдах гал унтраах болон аврах ажиллагааны техник багаж хэрэгслийн бааз бүрдүүлэн ажиллах.
    2. Нийт малчин айл өрхийг түймэр унтраах үлээгч аппараттай болгох ажлыг бодлогоор дэмжинэ.

ХОЁР: НИЙГМИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2.1.  Эрүүл мэндийн салбарын хүрээнд:

Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал, хандлагыг төлөвшүүлж нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн тусламж үйлчилгээг сайжруулж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлнэ.

2.1.1. Эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх

2.1.2. Хүүхэд, ахмад настны эрүүл мэндийн сувилал, асаргааг тогтмол зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

2.1.3. Эрүүл мэндийн төвийн хашааг шинэчлэх ажлыг судалж шийдвэрлэнэ.

2.2. Боловсрол, соёл, урлаг, спортын салбарын хүрээнд:

Боловсрол, соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж хүүхэд, багш болон боловсрол, соёлын ажилтан нэг бүрийн хөгжлийг дэмжинэ.

2.2.1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдэд уламжлалт зан заншил, өв соёл, түүхээрээ бахархдаг, эх оронч сэтгэлгээ, үнэт зүйлтэй болгон төлөвшүүлэх тэдний хөгжлийг дэмжсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх.

2.2.2. Боловсрол, соёл урлагийн байгууллагын бүх шатны боловсон хүчний тогтвор суурьшилтай ажиллах, мэдлэг чадвараа дээшлүүлэх, тасралтгүй хөгжих нөхцөл боломжийг нэмэгдүүлэх зорилгоор туршлага судлах, мэргэжлийн чиглэлээр бүс, улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлнэ.

2.2.4.Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй орчныг дэмжиж “Эрүүл мэндийг дэмжигч”, “Хүүхдэд ээлтэй байгууллага” болгоход бодлогоор дэмжлэг үзүүлнэ.

2.2.5. Цэцэрлэг, сургуулийн бүсэд шаардлагатайхэрэглэгдэхүүн , барилгын засвар /сургуулийн халаалтын шугамыг солих, өргөтгөл заал хичээлийн байр холбосон хүзүүвч, шинээр барих /сургуулийн хүүхдийн хүнсний агуулах, 100 хүүхдийн дотуур байр/ ажлыг үе шаттайгаар зохион байгуулж хэрэгжүүлнэ.

2.2.6. Албан бус насан туршийн боловсролын төвтэй болгож өсвөр үе, залуучуудын ёс суртахуун, гоо зүйн мэдрэмж төлөвшил, иргэний боловсрол, амьдрах ухааны чадварыг нэмэгдүүлэх нөлөөллийн үйл ажиллагаанд бодлогоор дэмжин ажиллана.

2.2.7. Сумын соёл урлагийн байгууллагын барилга байгууламжийг засварлах, орон нутгийг судлах танхимын үйл ажиллагааг сайжруулна.

2.2.9.  “Хүүхдэд ээлтэй засаглал-2020” дэд хөтөлбөрийг  хэрэгжүүлнэ.

2.2.10. “Түнх” сурын харвааг сурталчлан, хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжин ажиллана.

2.3 Залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, нийгмийн харилцаанд адил тэгш оролцох боломжоор хангах ажлын хүрээнд:

2.3.1. Залуучуудыг олон нийтийн үйл ажиллагаанд оролцох боломж бүрдүүлэх зорилгоор залуучуудын дунд спорт, урлагын бага наадмыг уламжлал болгон зохион байгуулах, шилдэг залуу гэр бүлийг тодруулах үйл ажиллагааг хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулна.

2.3.2. Амьдралын зорилготой, тодорхой орлоготой залуучуудыг орон сууцтай болох, мэргэжил эзэмших сургалтад хамруулах, хувийн аж ахуй эрхлэх боломж бүхий зээл болон тэтгэлэгт хамруулах зэргээр дэмжлэг үзүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд нь туслана.

2.3.3. Ахмад настныг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж санаачлагч, зөвлөн туслагч, баялаг бүтээгч болгох “Ахмадаа ачлах” хөтөлбөр болон “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийг үр дүнтэй үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

2.3.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аж ахуй эрхлэлтийн болон хувиараа хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалтад хамруулж, ажлын байраар хангахад анхаарч ажиллана.

2.3.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмчилгээ сувилгаанд хамрагдахад дэмжлэг үзүүлж ажиллана.

2.3.6. Нийтийн биеийн тамирыг дэмжиж өсвөр үе, хүүхэд, залуучууд, ахмад, настанд зориулж хороолол бүрт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх спортын цогц талбайтай болгох ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлнэ.

2.4. Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих суурь нөхцөлийг бий болгох ажлын хүрээнд:

2.4.1.  Орлого багатай болон хувиараа аж ахуй, бичил бизнес эрхлэгч иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг ажлын байр, түрээсийн хөнгөлөлт болон орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын хэрэгцээнд давуу эрхтэйгээр нийлүүлэх, бодлогоор дэмжинэ.

2.4.2. Орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллагсдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин хөлс олгох ажлыг хуулийн дагуу хэрэгжүүлэхэд тавих хяналтыг сайжруулах.

ГУРАВ: ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Тогтвортой эдийн засагтай, тэргүүлэх хөгжилтэй сум болно.

3.1. Малын үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг зөв зохистой өсгөх, шинэ технологи нэвтрүүлэх.

3.1.1. Малын тоо, сүргийн бүтцийн зохистой харьцааг баримталж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавхтай малын тоог нэмэгдүүлнэ.

3.1.2. МЭҮТ-ын малын эм, вакцин хадгалах тусгай байртай болгох ажлыг судалж хэрэгжүүлнэ.

3.1.2. Бэлчээрийн усан хангамжийг жил бүр нэмэгдүүлнэ.

3.1.3. Хадлангийн талбайг зөв зохистой ашиглах “Бэлчээр, хадлан тэжээлийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих замаар хадлан бэлтгэлийг, нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг бүрэн хангана.

3.1.4. “Тэмээ” дэд хөтөлбөр, “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

3.1.5. Хоршоо, фермерүүдийн үйл ажиллагааг дэмжиж, түүхий эд бэлтгэн нийлүүлэх, бүтээгдэхүүн борлуулах оновчтой сүлжээг бий болгоход хөдөө аж ахуйн бирж, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллана.

3.2. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй дэвшилтэт технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх.

3.2.1. Газрын нөөц, боломжид тулгуурлан сумын атар болон атаршсан талбайг сэргээн тариалалт хийж, үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Газар тариалангийн баримтлах бодлогыг хэрэгжүүлэн ажиллана.

3.3. Жижиг дунд үйлдвэрлэл, шинэ технологи, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.

3.3.1. Суманд үр тариа, хүнсний ногоо, малын тэжээл тариалах, үйлдвэрийн аргаар хорголжин, багсармал тэжээл бэлтгэх, төл, малын арьс элдэх, анхан шатны боловсруулалт хийх цех үйлдвэр байгуулахыг дэмжинэ.

3.3.2. Суманд ахуй үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эрчимжүүлж, барилгыг засварлах, барих ажлыг хийнэ.

3.3.3. Сумын хөгжлийн сангийн зээлийг нээлттэй төсөл сонгон шалгаруулах замаар олгож, ажлын байр бий болгож нийгмийн даатгалын шимтгэлийг баталгаажуулна.

3.4. Сумын төвийн газрын ус, дулаан хангамж, хүн амын тохитой , хоггүй цэвэр, эмх цэгцтэй. Цэвэр агаартай ногоон байгууламжтай орчинд амьдрах суурь нөхцлийг бүрдүүлнэ.

3.4.1. Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хувийн тохилог орон сууц барих хотхон хорооллын газрыг олгож, инженерийн шугам сүлжээг байгуулах нөөц боломжийг судалж үе шаттайгаар хийж хэрэгжүүлнэ.

3.4.2. Сумын газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээг хийж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөж ажиллана.

3.4.3. Сумын төвийн гудамж талбайн гэрэлтүүлгийг сэргээгдэх эрчим хүчний гэрлээр өргөтгөх, тохижуулах,цахилгааний шугамыг өргөтгөх, шинэчлэх, жигд хашаажуулах ажлыг хэрэгжүүлж ажиллана

3.4.4. Засаг Даргын Тамгын Газрын барилгад өргөтгөл, барих, сумын баруун талд угталт үдэлтийн хаалга хийх ажлыг эдийн засгийн боломжид тулгуурлан судалж шийдвэрлэнэ.

3.4.5. Хөдөөгийн багуудыг багийн төвтэй болгож, төвүүдийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, байнгийн үйл ажиллагаатай болоход бодлогоор дэмжин ажиллана

3.5.Төсөв санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулж төсвийн байгууллагын албан хаагч болон иргэд төсвөө хянах, төсвийн харилцаанд оролцох боломжийг бүрдүүлэх зорилтыг хангана.

3.5.1. Мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор төсөвт байгууллагуудад ашиглагдаж байгаа санхүүгийн программыг бүрэн ашиглаж хэвшүүлэх, Төсвийн сахилга батыг сайжруулах, дотоод хяналтыг чангатгах, төсвийн харилцааг бүх шатанд ил тод, нээлттэй байх зарчмыг сайжруулах зорилгоор шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

3.5.2. Орон нутгийн өмчийн эд хөрөнгө, нийтийн эзэмшлийн байгууламжийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын журам боловсруулан мөрдүүлж орон нутгийн өмчит үйлдвэрийн нэгжид шилжүүлэн хариуцуулж ажиллана.

3.5.3. Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай байх зарчмыг хангах зорилгоор иргэдийн оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллана.

3.5.4. Худалдан авах үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх  зорилгоор худалдан авах ажиллагаанд оролцогчдыг сургалтанд хамруулж чадавхижуулж ажилна.

ДӨРӨВ: БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

БОДЛОГЫН ХҮРЭЭНД

4.1 Байгаль орчныг хамгаалах, унаган төрх, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, хомсдлоос сэргийлэх, байгаль орчинд нийцтэй бодлого хэрэгжүүлнэ.

4.1.1.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх  бодлого”-ын баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ой, хээрийн түймэр гарах, тархахаас урьдчилан сэргийлэх зурвас байгуулан, намар, хаврын улиралд сэргээн сайжруулна.

4.1.2. Биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийг мэргэжлийн байгууллагын судалгаанд үндэслэн зохистой ашиглах, хууль бус ашиглалтад тавих хяналтыг сайжруулна.

4.1.3. “Цэвэр орчин” төсийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

4.1.4. Монгол улсын хэвтээ чиглэлийн авто замтай холбон аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг судлан бодлогоор дэмжин ажиллана.

4.1.5. Сумын төвийн цөлжилтийг арилгах зорилгоор мод тарих ажлыг иргэд олон нийтийн оролцоотой зохион байгуулж, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Мэдээ оруулсан: 2017-05-13 12:12:12