ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
ХӨЛӨНБУЙР СУМЫН АХМАДЫН ХОРОО

Хөлөнбуйр сумын ахмадын хороо

Сумын ахмадын хороо нь 1988 онд байгуулагдаж ахмадын хорооны даргаар Н.Даваа 1988-2004 он, Д.Бямбаа 2004-2009 он, Д.Адьяа 2009-2016 он, 2016 оны 12 сараас Д.Гүнсэнноров ахмадын хорооны ажлыг удирдаж байна.

Сумын ахмадын хороо нь 166  ахмадуудтай,  эмэгтэй 116, эрэгтэй 50. тэргүүлэгчээр Ж.Цэцгээ, Н.Мөнхтогтох,  Н.Оюун, С.Дарийм, А.Бадамцэцэг, Б.Буяндэлгэр, Ч.Эрдэнэцэцэг, Т.Марташгүй нар сонгогдож үйл ажиллагаагаа явуулж байна. Баян-Өлзийт багийн ахмадын  хэсгийн ахлагч Д.Наранцэцэг, Батхаан багийн ахмадын хэсгийн ахлагч Ч.Пүрэв, Баян-Уул багийн ахмадын хэсгийн ахлагч Г.Ишноров нар шинээр томилогдон ажиллаж байна.

Дорнод аймгийн Ахмадын хороо, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс сумдын ахмадын хороодын дунд зохиодог “Ахмад настны урлаг, спортын IV дүгээр бага наадам”-д сумын ахмадын төлөөлөл оролцон харилцаа дууны төрөлд ахмад настан ардын авьяастан До.Адьяа, Монгол улсын тэргүүний ардын авьяастан Д.Эрдэнэзаяа нэр тэргүүн байр эзэлж “Алтан медаль”, гоцлол хөгжмийн төрөлд Монгол улсын тэргүүний ардын авьяастан Д.Эрдэнэзаяа оролцож 3 дугаар байранд орж “Хүрэл медаль”, шагайн харваан тэмцээнд ахмад настан СТА З.Адьяасүрэн оролцож 1 дүгээр байр эзэлж “Алтан медаль”-иар тус тус шагнагдаж багаараа 2 дугаар байранд шалгарсан.

Ахмад настны нийгмийн хамгааллын хуульд заасны дагуу жил бүийн сар шинийн баяраар Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагууд ахмадуудад хүлээн авч  хүндэтгэл үзүүлдэг бөгөөд 90-ээс дээш өндөр настанд аймгийн Засаг дарга мэндчилгээ, гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүлдэг болсон. Уламжлал ёсоор ахмадын баяраа жил бүрийн 10 сарын 1-нд тэмдэглэж ахмадуудаа хүлээн авч цайлах, урлагийн тоглолт, үдэшлэг, уулзалт хийж хэвшсэн билээ.

Ахмадын өдөр, шинэ жил, эмэгтэйчүүдийн чуулга уулзалт бусад баяр ёсоор ахмадуудаа алдаршуулах, шагнал урамшил хүртээх, спорт, урлагийн уралдаан тэмцээн, ахмадын шинэ жил тэмдэглэх, ахмадын бүжгийг сар бүрийн 05-нд хийж тогтмолжсон зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж явуулаха ахмадууд идэвхтэй оролцож хэвшсэн. Ахмадуудын дунд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл агаар, эрүүл байж урт наслая уриан дор хөдөлгөөнт дасгал, эмийн бус эмчилгээ зэргийг хийдэг.

Мэдээ оруулсан: 2017-05-12 13:13:13