ХӨЛӨНБУЙР СУМЫН 2017 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛ САЙЖРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
|
Заалт |
Хугацаа |
Хариуцах эзэн |
Арга хэмжээ |
|
Орон нутгийн төрийн байгууллагын зүгээс явуулж буй үйл ажиллагаанд иргэдийн оролцоог тэгш хангах, иргэдэд нээлттэй, ил тод байх зарчмыг хэвшүүлэхэд анхаарч ажиллах |
Тухай бүр |
Д.Алимаа У.Уранбилэг |
Багийн Иргэд Нийтийн Хурлыг тогтмолжуулах |
|
Орон нутагт ажиллаж буй төрийн байгууллагын ажилтан нарыг чадваржуулах, иргэд олон нийттэй ажиллах арга зүйд сургах, мэдлэг чадвар, чадавхийг нь үнэлэн түвшин тогтоож, хэрэгцээт ур чадварыг олгох чиглэлээр ажиллах |
Тухай бүр |
Д.Алимаа |
ЗДТГазрын мэргэжилтнүүд болон төсөвт байгууллагуудын албан хаагчдыг тогтмол сургалтанд хамруулах, жилд 1-2 албан хаагчдыг мэргэжил дээшлүүлж сургах |
|
Гар утас болон интернетийн сүлжээ ашиглан иргэдээс засаглалын ил тод байдал болон орон нутгийн удирдлагатай холбоотой санал, асуулга судалгааг авч байх |
10 дугаар сард |
У.Уранбилэг |
Санал асуулгын маягт бэлтгэн санал асуулгыг интернетийн сүлжээ ашиглан авах |
|
Ихэнх сумдад иргэний танхимын үйл ажиллагаа явагддаггүй, үйл ажиллагаанд иргэд маш бага хувьтай оролцож байгаагаас төрийн бодлоготой холбоотой мэдээлэл хангалтгүй авч байна |
Хагас, бүтэн жилээр |
У.Ганхуяг Д.Алимаа |
Мэдээллийн цаг арга хэмжээний төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулах |
|
Худалдан авах ажиллагааны хүрээнд хийж буй ажлуудыг чанар, үр дүнг тооцсон ажлыг авдаг байх, иргэдийн хяналтыг сайжруулах, гадна талдаа зураг хаяг самбараа тавьдаг байх, мэдээлэл ил тод байх |
Тухай бүр |
Д.Төрбат Д.Алимаа |
Улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж буй ажлуудын гүйцэтгэлийг хүлээж авахдаа иргэдийн төлөөллийг оролцуулах |
|
ЗДТГазрын гадна талд /шилэн/ самбар байрлуулах, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа болон төсөв мөнгөтэй холбоотой бүх мэдээллийг ил тод болгох, Цаг ашиглалтыг сайжруулах, өдөр бүр ажилтан албан хаагчдын ирцийг гадна самбарт тавьдаг байх |
Тухай бүр |
Д.Төрбат У.Гантогос С.Наранхүү У.Уранбилэг |
ЗДТГазрын гадна талын шилэн самбарын мэдээллийг тогтмол солих |
|
Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр анхаарах, тэднийг сургах, чадавхижуулах чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулах |
Тухай бүр |
Д.Алимаа |
ЗДТГазрын мэргэжилтнүүд болон төсөвт байгууллагуудын албан хаагчдыг тогтмол сургалтанд хамруулах, жилд 1-2 албан хаагчдыг мэргэжил дээшлүүлж сургах |
|
Сумын Засаг даргын Тамгын газрын вэб сайтын үйл ажиллагааг эрчимжүүлэн, мэдээллийг тогтмол шинэчилж хэвших |
Тухай бүр |
У.Уранбилэг |
Вэб сайтыг шинэчилэх, мэдээллийг тогтмол солих |
|
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хүргүүлж, холбогдох хариуг авсны үндсэн дээр тухайн ажилтныг томилж байх |
Тухай бүр |
Д.Алимаа У.Уранбилэг |
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн албан хаагчийн ХАСУМэдүүлгийг хянуулсан тухай албан бичиг ирээгүй байхад тухайн албан тушаалд томилохгүй байх |
|
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах |
Тухай бүр |
ГХУССЗөвлөл |
Сургалт зохион байгуулах, камержуулах |
|
Хөрөнгө оруулалтын ажлыг сумын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөн хэрэгжүүлэх |
Тухай бүр |
Д.Төрбат Д.Алимаа |
Сумын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж ажиллах |
|
Хөрөнгө оруулалтын ажлыг иргэдээс авсан саналын дагуу сумын ЗДТГазар бодлогын хүрээнд боловсруулан эрэмблэж ажиллах |
Тухай бүр |
О.Сэргэлэнбаатар Ч.Мөнхцэцэг БЗДарга нар |
Багийн Иргэд Нийтийн Хурлыг зохион байгуулж ажиллах |
|
Хадлан тэжээл бэлтгэхдээ төлөвлөгөөнд заасан хэмжээнд бэлтгэх |
3 дугаар улиралд |
Багийн Засаг дарга нар |
Хадлан тэжээлийн норм гаргаж малтай өрх бүрт мэдэгдэх хуудас өгч заасан хэмжээнд авсан эсэхэд хяналт тавьж ажиллах |
|
Сум хөгжүүлэх сангийн зээлийг журмын дагуу олгоход анхаарах, төслийн үйл ажиллагааны хяналтыг сайжруулах |
Тухай бүр |
Ө.Баярмаа |
Сум хөгжүүлэх сангийн журмыг иргэдэд танилцуулах, олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах |
|
Эрүүл мэндийг дэмжигч нээлттэй эко сургуулийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхэд анхаарах, сургуулийн орчны эрүүл ахуй, ариун цэврийг чанд сахих |
Тухай бүр |
Ө.Шүрэнчимэг |
Ногоон орчин бүрдүүлж нэмж цэцэг, модыг тарьж ургуулах ажлыг зохион байгуулах, сурагчид болон багш ажилчдын ариун цэврийн тогтмол шалгаж байх |
|
Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн нь баримт бичигт хийсэн мониторингийн дүнгээ холбогдох албан тушаалтанд танилцуулж мэдээллээр хангаж байх, танилцсан албан тушаалтан нь дүнгийн мөрөөр ажил зохион байгуулж түүнийгээ албажуулан баримтжуулж хэвших |
5, 9 дүгээр сард |
У.Уранбилэг |
Бодлогын баримт бичгүүдийн гүйцэтгэлийн тайланг гаргаж удаашралтай байгаа ажлуудыг ялган авч холбогдох албан хаагчдад танилцуулж ажиллах |
|
Сумын ЗДТГазрын мэргэжилтэн бүр өөрийн хийсэн ажлаа баримтжуулах, хувийн хэрэг үүсгэн мэдээллийн санг бий болгох, хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн нь төсөвт байгууллага бүрд хувийн хэрэг нээж тухайн байгууллагын талаарх мэдээ тайлантай холбоотой мэдээллийн сан үүсгэж ажиллах |
Тухай бүр |
У.Уранбилэг |
Мэдээ тайлан өгдөг албан хаагчдын нэрсийн жагсаалтыг гаргаж тус бүрд нь хувийн хэрэг нээж улирал бүр ирүүлсэн тайлан мэдээг хийж хавтас үүсгэн ажиллах |
|
Төсөвт байгууллагуудад ХШҮ-ний ажлыг зохион байгуулж, зөвлөмж, арга зүйгээр тогтмол хангаж ажиллах |
Тухай бүр |
У.Уранбилэг |
9 дүгээр сард төсөвт албан байгууллагуудад хяналт шинжилгээ үнэлгээний ажлыг зохион байгуулах |
|
Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын заавар, баримт бичгийн стандартыг мөрдөж ажиллах |
Тухай бүр |
И.Золтуяа |
Албан тоот болон захирамжлалын баримт бичиг, бодлогын баримт бичгийг гаргахад байнга стандартыг мөрдөж ажиллах |
|
ЗДТГазрын архив, бичиг хэргийн ажилтнууд сумандаа байгаа төсвийн байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилд хяналт тавьж, сайжруулах шаардлагатай |
9 дүгээр сард |
И.Золтуяа |
Төсөвт байгууллагуудад тогтмол заавар зөвлөгөө өгч ажиллах, 9 дүгээр сард төсөвт байгууллагуудад хяналт шалгалт зохион байгуулж ажиллах Сургалт зохион байгуулах |
|
Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хадгаламжийн нэгжийг ажилтан, албан хаагчдаас бүртгэлээр хүлээн авч, гарын үсэг зуруулах, нөхөн бүрдүүлэлтийг хангаж ажиллах |
1 дүгээр улиралд |
И.Золтуяа |
ЗДТГазрын мэргэжилтнүүдээс заавар журмын дагуу бичиг баримтуудыг үдүүлж хадгаламжийн нэгж болгох авах |
|
Архив, бичиг хэргийн ажилтнууд архив, албан хэрэг хөтлөлтийн бүртгэлүүдийг төрөлжүүлэн хөтлөн хавтас хайрцагт хийн бэлэн байлгах |
1 дүгээр улиралд |
И.Золтуяа |
Засаг дарга, Тамгын газрын дарга, Багийн Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүд тус бүрд нь хавтас үүсгэн ажиллах |
ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛСАН:
ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН У.УРАНБИЛЭГ
Мэдээ оруулсан: 2017-05-16 13:12:15