Эрүүл мэндийн төв нь 1946 онд Эрхтийн бүрд хэмээх газар 5 ортой, бага эмчийн салбар нэртэй байгуулагдсан. Анхны сувилагчаар С.Чимэддорж, анхны бага эмчээр Ч.Дамдинсүрэн /Халдвартын төв эмнэлэгт зөвлөх эмчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан/ нар ажиллаж байсан.
Улмаар өргөжиж Их эмч Б.Мягмараар удирдуулсан Хүний их эмчийн салбар 1995 онд байгуулагдсан. Салбарт амбулаторийн бага эмчээр Л.Адъяа, эх баригч, бага эмч Базаррагчаа, Бадамханд, эмийн сангийн эрхлэгчээр Цэрэндулам, сувилагч Я.Мижид, Б.Ханд, Г.Тэрбиш, Ц.Хорлоо нар, аж ахуйгаар Д.Даржаа, асрагчаар Г.Долгорсүрэн, Н.Цэнд, тогоочоор А.Дархи, угаагчаар Н.Хорлоо, цэвэрлэгчээр Б.Лхамсүрэн нар ажиллаж байв.
Тус суманд 1994 онд Маршал Чойбалсан хүрэлцэн ирж 100.0 мянган төгрөг хандивласнаар хуучин эмнэлгийн барилгыг барьж ашиглалтанд оруулж байлаа.
1975 онд Улсын үржлийн фермд 5 ортой, бага эмчийн салбар анх байгуулагдаж эрхлэгч эмчээр Ж.Бяцхан ажиллаж байв.
Одоо тус Эрүүл мэндийн төв нь 2003 онд "АКТАС" ХХКомпаний зураг төслөөр баригдсан 2 давхар барилгатай, их эмч П.Бибишээр удирдуулан 24 орон тоотой, 6 ортойгоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сумын ард иргэдэд хүргэн ажиллаж байна.
2026 ОН. ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
Мэдээллийн технологийн чадамжийг дээшлүүлэх төвийн захиалгаар бүтээв.
Вэб сайтыг Ай Ти Солушинс ХХК хөгжүүлэв.