Соёлын төв нь анх сумын Улаан булан нэртэй 1946 онд байгуулагдаж, эрхлэгчээр Самдан, хөгжмийн багшаар Чүлтэм, бүжгийн багшаар Чүлтэм, дууны багшаар Чулуун нар ажиллаж байв.
Соёлын төвийн 2 давхар барилгыг 1975 онд ашиглалтанд оруулж, Ц.Батсүх эрхлэгчтэй, Ж.Билэгт, З.Адъяасүрэн нар ажиллаж байлаа. Энэ хугацаанд Соёлын байгууллагын урлагийн олон авъяастан төрөн гарсан. Үүнд:
· Аймгийн аварга бүжигчин Цэвэлдаш,
· Монгол улсын тэргүүний уран сайханч И.Золзаяа,
· Монгол улсын тэргүүний уран сайханч Д.Адъяа,
· Улс, аймгийн чанартай уралдаан тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Т.Чулуун, Д.Эрдэнэзаяа, З.Түмэнжаргал, Г.Амартүвшин, С.Дарийм нар юм.
Тус сум нь 1960-1962 оноос эхлэн барга үндэсний дуу хуурыг үр хойчдоо өвлүүлэх ажлыг эхлүүлсэн. Үүний тод жишээ нутгийн настан М.Даарий, Сэвжид нараар барга дууг заалган дуулж Д.Адъяа улсын аварга болж байсан түүхтэй. Мөн 1980-аад онд ардын авъяастан Лхамсүрэн, Дархи нар нь барга ардын дуу "Хөөрхөн халиун"-ыгУлсынязгуурурлагийннаадамддуулж, мөнгөн медаль хүртсэн нь өдгөө Монголын радиогийн алтан фондод бичигдэн үлдсэн байдаг.
Тус сумын Соёлын төвийг 1900 оноос З.Адъяасүрэн, 2004-2007 онд М.Баярмагнай нар эрхлэн ажиллаж байсан бол 2007 оноос Г.Амартүвшин эрхлэгчтэй хамт олон "Сум орон нутгийн соёл, урлагийн үйлчилгээг бүх нийтэд жигд, хүртээмжтэй түгээн дэлгэрүүлэх, үндэсний болон хүн төрөлхтний соёл урлагийг эрхэмлэн дээдэлж, түүний үнэт зүйлсээс суралцах, өвлөн уламжлах, бүтээн туурвих, үйл ажиллагаагаа тасралтгүй зохион байгуулах" эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж байна
Мэдээ оруулсан: 2017-05-14 14:14:14