ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

 Хөлөнбуйр сумын Хүүхдийн Цэцэрлэг нь 1962 онд “Баян” гэдэг нутагт 25 хүүхэд,  5 ажилтантай, 3 гэр барьж “Хүүхэд саатуулах газар” гэсэн нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. 1978 онд “Ясли”  нь Эрүүлийг хамгаалах газарт, ”Цэцэрлэг” нь Боловсролын байгууллагад харьяалагдаж эрхлэгч, 2 багш, 2 асрагч, тогооч, нярав, галч, үйлчлэгч угаагч зэрэг 7 орон тоотой, 30 гаруй хүүхдийг хүлээн авч ажиллаж байгаад 1990 онд Сумын АХ-ын 2-р чуулганаар Ясли-Цэцэрлэгийн комбинат ажиллуулах шийдвэр гарч 100 хүүхдийг хүлээн авч ажиллах боломжтой бие даасан байгууллага болох юм гэсэн үндэслэлээр эрхлэгч, 3 багш, 3 асрагч, тогооч, нярав, галч, үйлчлэгч угаагч зэрэг 10 орон тоотой ажиллаж байсан. 1992 онд “Хүүхдийн цэцэрлэг” гэж нэрлэгдэж эрхлэгч, 2 хүмүүжүүлэгч багш, 2 туслах хүмүүжүүлэгч, тогооч, нярав, галч, үйлчлэгч  гэсэн 9 орон тоотой, 50 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулан сургах үйл ажиллагаагаа явуулж энэхүү цэцэрлэгийн түүх өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. 2014 îíû 3-н ñàраас нэг  á¿ëýã íýýæ шинээр 28  хүүхдийг хүлээн авч, 3 хүнийг ажлын байраар хангаж, 1 ýðõëýã÷, 4 áàãø, 4 òóñëàõ áàãø, 2 гàë÷, манаач, ¿éë÷ëýã÷, нярав 1, 2 òîãîî÷ , нийт 16 ажиллагсадтай ажил үйлчилгээгээ ÿâóóëæ áàéíà.  2016-2017 оны хичээлийн жилд 100-120 хүүхдийг 4 бүлэгт хамруулан  асран хамгаалж, сурган хүмүүжүүлэн хамран сургалтыг 85 хувьд хүргээд байна. Ирэх хичээлийн жилд сургуульд орох 5 настай нийт 37 хүүхдийг  100 хувь хамруулаад байна.

  1. 1962-1965 онд Эрхлэгчээр Бунтарын Сугар, Асрагчаар Сономын Идшин, Насанхутагын Хорлоо, Тогоочоор Намжимын Хорлоо, тогоочийн туслахаар Дондовын Цэрэннадмид нар ажиллаж байсан байна.
  1. 1966 оны 2 дугаар  сарын 15-ны өдрөөс “Шинэ зам” нэгдлийн Цэцэрлэгийн эрхлэгчээр  Баян овогтой Буянтэгш гэдэг хүн ажиллаж байжээ.
  2. 1967-1968 онд Алтангэрэлийн Долгоржав цэцэрлэгийн эрхлэгчээр /1967.9.13-1968.2.7/   ажиллаж байсан.   
  3. 1969 онд Ханджав гэдэг мэргэжлийн анхны хүн ирж Ясли-Цэцэрлэгийн эрхлэгч, хүмүүжүүлэгчээр 1972 он хүртэл ажилласан.
  4. 1973-1974 онд Донойн Дүүриймаа нь Цэцэрлэгийн эрхлэгч хүмүүжүүлэгчээр 
  5. 1975 -1985 онд Яслийн эрхлэгчээр Ядамын Мижид
  6. 1975-1983 онд Цэцэрлэгийн эрхлэгчээр Лувсаншаравын Сарантуяа
  7. 1986 оноос Яслийн эрхлэгчээр Жодовын Гэрэл
  8. 1983-1984 онд Цэцэрлэгийн эрхлэгч багшаар Дархийн Чимэд
  9. 1985-1986 онд Цэцэрлэгийн эрхлэгч няраваар Бямбадоржийн Ганчимэг
  10. 1988 онд Цэцэрлэгийн эрхлэгч, няраваар Мөнхөөгийн Наранцэцэг
  11. 1989 онд Цэцэрлэгийн эрхлэгчээр н.Гэнэнпалам
  12. 1991 онд Ясли цэцэрлэгийн комбинатын эрхлэгчээр Жодовын Гэрэл
  13. 1992-2012 онд  Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр Жаргалын Мөнхгэрэл
  14. 2012 оны 8-р сарын 25-наас Батсүхын Баярмаа эрхлэгчийн  ажиллаж байна

 

Мэдээ оруулсан: 2017-06-06 11:09:05