2017 оны эхний хагас жилийн байдлаар өссөн дүнгээр давхардсан тоогоор 1179 иргэнд 106490410 төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг хууль, журмын дагуу олгож ажиллалаа. Үүнд: Халамжийн тэтгэврийг 294 иргэнд 39536010 төгрөг, халамжийн тэтгэмжийг 828 иргэнд 62027600 төгрөг, ахмад настны хөнгөлөлт, тусламжийг 8 иргэнд 1111600 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламжийг 49 иргэнд 4355200 төгрөгийг тус тус олгосон.
2017 оны эхний хагас жилийн байдлаар идэвхитэй ажил хайгч 31 иргэнийг програмд бүртгэн ажилласнаас байнгын ажлын байраар 3 иргэнийг хангасан.
Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа 2017 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд багийн ахлагч 1, хөтөч 3, жолооч 1 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж сумын 382 өрхийг хамруулж ажилласан.
Тус суманд байдаг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур үнэлгээтэй 10 өрхийн насанд хүрсэн 34 иргэн, 21 хүүхдэд 3471000 төгрөгийн хүнсийг 2017 онд бүтээгдэхүүнээр үйлчлэхээр гэрээ байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан олгоод байна.
Мөн 2017 онд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй нийтийн ажилд зорилтот өрхийн 5 иргэнийг хамруулан ажиллуулж байна.
Мэдээ оруулсан: 2017-07-19 16:18:17