ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Сум үүсгэн байгуулагдсан түүхэн замнал

Сум үүсгэн байгуулагдсан түүхэн замнал

           1945 оны 11 дүгээр сарын 10-ны орчим ӨМӨЗО-ны Хөлөнбуйр Зүүн хошууны хэсэг айл монголын хилд Халын гол, Буйр нуурын хойт тал Булан дэрсний орчмоор хоёр хэсэг болж орж ирсэн байна. Монголд орж ирсэн нүүдлийн хэсэг Монгол Улсын Үндэсний Төв Архивт буй баримтаар бол нийт 294 өрхийн 1122 ам, үүний эрэгтэй 580 (лам 109), эмэгтэй 542, ястаны байдлаар барга 991, хятад 3, буриад 10, халх 6, бусад гэсэн мэдээ бий. Баргын бүх мал 51090, үүнд тэмээ 151, адуу 3242, үхэр 5802, хонь ямаа 42095 толгой байжээ. Нүүдэлчид хил давж орж ирсэн даруйдаа удалгүй монгол улсад дагаар орохыг хүссэн өргөх бичгийг БНМАУ-ын Бага Хурлын даргад илгээсэн байна. Ингэж өргөдөл явуулж нүүдэллэн ирэгсдийн иргэний харьяаллын асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх нь цаашид засаг захиргааны нэгж сум, баг байгуулах асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой байв.

Гүл цагаан хошууны Х.Чойдог, Н.Цэвээнсодном, Н.Начин, Хөвөөт цагаан хошууны Я.Шаарийбуу, С.Гомбо нарын санаачилгаар монголд нүүдэллэн ирэгсдийг монгол улсын харьяат болгох бэлтгэл ажлыг эхлүүлэх, засаг захиргааны түр зохион байгуулалтанд оруулах асуудлыг аймгаас шуурхай хийж, нүүдэллэн ирсэн 50 хүн тутмаас нэгийг төлөөлөгчөөр тооцож 20 хүнийг сонгож ардын хурлыг 1945 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хийжээ. Хурлыг аймгийн төлөөлөгч шүүхийн орлогч дарга Ж.Намсрай удирдан хийлгэж сумын даргаар Ядамсүрэнгийн Шаарийбуу, нарийн бичгийн даргаар Пунцагийн Сумъяаг сонгож 3 багийн зохион байгуулалт хийж багийн дарга нарыг тус тус сонгож сумыг уугуул нутгийн Хөлөн нуур, суугуул нутгийн Буйр нуурын нэрийг оролцуулсан Хөлөнбуйр гэж нэрлэхээр тогтжээ.

Хурлыг Буйр нуураас баруун урагш Мандал гэдэг газарт жасын том таван ханатай гэр бариулж хийсэн байна.1945-1946 оны өвөл тус сумынхан Тамсагбулагаар дамжин Бадам-Ишийн тал, Мэнэнгийн шил, Хүйтний булаг, Их, бага Хүрээ зэргээр нүүдэллэн Чойбалсан аймгийн (тэр үеийн нэрээр) зүүн өмнөд нутаг Мангирт, Алтант нуур хүрч тэндээ хаваржжээ. Энэ үед аймгийн Гар үйлдвэрийн холбооны дарга Аюурбуниа гэдэг хүн төлөөлөгчөөр очиж хурал хийлгэн тус сумыг аймгаас баруун тийш 130 орчим км-т орших, Халхгол сумын төвлөрч байгаа Шажинхурах гэдэг газарт шилжүүлэхээр шийдсэнийг мэдэгдэж нүүдлийн бэлтгэл хийлгэн аагим халуун болохоос өмнө уул газартаа хүрэх нь зүйтэй гэж зөвлөжээ.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор нүүдэллэн ирэгсдийн иргэний харьяаллын асуудал эцэслэн шийдвэрлэгдэж, тэдний талаар авч хэрэгжүүлэх нэн чухал асуудлуудыг аймгийн яам, Ардын Сайд нарын Зөвлөлд даалгасан байна.

Нүүдэллэн ирэгсэд энэхүү тогтоолыг баяртайгаар хүлээн авч, төвхнөн суурьших асуудалдаа шуурхайлан орсон байна. Энэ үед малын төл нялх байсан тул богино нүүдэл хийсээр Хэрлэн голын урд талаар шууд баруун тийшээ аймгийн төвийн урдуур нүүж одоогийн Булган сумын нутаг Норовлинд хүрэхэд Халхгол сумынхан хараахан нүүж амжаагүй байсан тул, нүүхийг нь хүлээж тэндээ зуссан байна.

 БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолд зааснаар: "...эдгээр нэр бүхий 2087 ардыг тус улсын харьяат болгон батлагдсан барга, үзэмчний (Хэрлэнбаянгийн Д.Д) ардуудаас хүссэн ёсоор тэдний саналыг үндэслэл болгон тус тус нижгээд сум зохиох .. сумын захиргааг тэдгээрийн жинхэнэ сайн дурын үндсэн дээр сонгуулиар байгуул" гэж заасны дагуу 1946 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр Намын Төв Хороо, Засгийн газрын тусгай төлөөлөгч хүрэлцэн ирж Эрхэтийн бүрд гэдэг газарт харьяат болсон барга ардуудын хурлыг хийж сумын захиргааг 4 багтайгаар шинэчлэн байгуулжээ. Энэ хурлаар сумын даргад Я.Шаарийбуу, нарийн бичгийн даргад П.Сумьяа, тэргүүлэгч гишүүдээр Авирмэдийн Өлзий, Дашийн Тогтох, Адьяагийн Чингүү, Сономын Гомбо, Мижигсэнгийн Аюурзана, Лхамжавын Адьяа, Гомбын Санжмятав сонгосон байна.

Мөн 1-р багийн даргаар Ишгэний Навааншүхэр, орлогч даргаар Намжилын Цэвээнсодном, нарийн бичгийн даргаар Базарын Баяр, 2-р багийн даргаар Билэгбармидын Ерөөлт, орлогч даргаар Равдангийн Баатар, нарийн бичгийн даргаар Балгансүрэнгийн Жамбал, 3-р багийн даргаар Минжүүрийн Цэвээн, орлогч даргаар Авирмэдийн Эрдээмүү, нарийн бичгийн даргаар Гомбын Норов, 4-р багийн даргаар Дашдондогийн Хөөхөнтэй, орлогч даргаар Баанчигийн Базаррагчаа, нарийн бичгийн даргаар Заяатын Гомбо нарыг тус тус сонгон баталжээ. Ийнхүү Дорнод аймагт барга ястан төвхнөн амьдрах эх суурь тавигджээ.

Энэ хуралд Намын төв хороо, Шүүх яамны сайд Жамбалдорж, нарийн бичгийн дарга Моголдой нар оролцож шинэ сумын тамга, тэмдгийг гардуулан өгч баяр хүргэжээ.Энэ хүмүүссумыгзохионбайгуулахажлыгудирдан хийж шинээр хүн, мал эмнэлэг, сургууль, анхны хоршоо зэргийг байгуулж, сумын захиргаанд гэр хоёрыг хүн, мал эмнэлэг тус бүрд нэгийг, бага сургуульд таван гэрийг доторх хогшил хэрэглэлийн хамт хүлээлгэн өгчээ. Мөн шинээр байгуулагдсан багийн тэмдгийг гардуулан өгсөн байна.Бага сургуулийн захирлаар Пунцагдаржаа, хүний эмчээр Чойжамцын Дамдинсүрэн, малын эмчээр Самдан, анхны хоршооны даргаар Мөндөлийн Гарьд нарыг томилон ажиллуулжээ.

Төлөөлөгч Моголдой нь нэг сар шахам хугацаагаар тус суманд ажиллаж засаг захиргааны ажил төрөл явуулах болон бичиг хэрэг хөтлөх, төлөвлөх, боловсруулах зэрэгт заавар чиглэл өгсөн байна. Дараа нь Эрүүлийг Хамгаалах Яамны орлогч сайд Туваан гэдэг хүн тус суманд ирж хүн эмнэлэгт 5 ханатай гэр нэгийг, 4 ханатай гэр 2-ыг нэмж өгч 5 хүний орон тоотой, 5 ортой больницыг байгуулсан байна.

Эрхэтийн бүрдэнд сум төвлөрөх үед баргын дуган хийд нь тэнд ойролцоо баруун хойт талд нь 1 км орчим тусдаа төвлөрч байв.Тус сумын хийд нь Гандансамданлин нэртэй, 70 гаруй лам нартай, Лувсанжалбуу, Цогчин, Дарь эх, Ялаачийн дуган зэрэг 7 төрлийн жасаар бүрдэл болж байв.Ширээт лам нь Хөвөөт цагаан хошууны, өндөр ширээт лам гэж өргөмжлөгдсөн Гэсэг гэдэг хүн байв.Гол  шүтээн нь Гомбо Махгалбурхан байв.

1947 оны хавар сумын төвийг өөрчлөх болсонтой холбогдуулан мөн оныхоо 5 дугаар сарын 1-ний өдөр бүх албан газрууд нэгэн зэрэг Эрхэтийн бүрдээс хөсөг тэргээр нүүдэл хийж одоогийн төв Баян гэдэг газарт суурьшсан байна. 1956 оны 8 дугаар сарын 20-нд татан буугдсан тус аймгийн Түмэндэлгэр сумаас 2 багийн 179 өрхийн 447 хүн, 13996 малтайгаар тус суманд шилжиж ирснээр хүн амын ястны бүрэлдэхүүнд өөрчлөлт орж 60 шахам хувь нь барга, 40-өөд хувь нь халх болсон байна.

ХӨЛӨНБУЙР СУМЫН ШИНЭ ЗАМ НЭГДЛИЙН ТҮҮХЭЭС.....

Тус суманд 1954 онд “Шинэ зам” нэгдэл (17 гишүүнтэй, 567 толгой малтай анх байгуулагдсан. Дарга нь П.Сумьяа), 1956 онд “Баянцагаан” нэгдэл (дарга нь Б.Баяр), мөн онд Түмэндэлгэр сумнаас ирсэн хүмүүс “Оч” нэгдэл (дарга нь Г.Жамаа, тоо бүртгэгч Санжаа), 1958 онд “Баян-Өлзийт” нэгдэл (дарга нь Б.Чүлтэм) байгуулагджээ. 1959 îíä óëñ îðîí äàÿàð íýãäýëæèí õºäºë㺺í ÿëàõ ÿâöàä äýýðõ æèæèã íýãäë¿¿ä íèéëæ “Øèíý çàì” íýãäýë болон өргөжсөн байна.

Шинэ Зам нэгдэл нь 70 гаруй мянган малтай, мал аж ахуйн 1-р бригад /голын урд хэсэг/, 2-р бригад  /голын хойд хэсэг дарга нь Шагдарсүрэн/ хоёр бригад, Захиргаа аж ахуй, Улсын үржлийн ферм, Тариа бригад, Чанар тордлогын цэг, Барилгын бригад, Худаг усны бригад, Авто хөдөө аж ахуйн граш, Сүү тосны завод, Хадлангийн механикжсан салаа зэрэг олон бригад, заводтойгаар улсын төлөвлөгөөний биелэлтийг ханган ажилладаг байсан байна.

Шинэ зам нэгдлийн захиргаа аж ахуйн бүрэлдэхүүнд нэгдлийн дарга, орлогч дарга, бригадын дарга нар, бригадын тоо бүртгэгч, нэгдлийн санхүү, бичээч, нэгдлийн ерөнхий зоотехникч, малын эмч, агрономч, инженер мэргэжилтэнгүүд, зарлага зэрэг багтаж байсан байна.

Хөлөнбуйр сум нэгдлийн дарга, засаг даргаар ажиллаж байсан хүмүүс

Овог нэр

Төрсөн газар

Ажилласан он

1

Я.Шаарийбуу

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга хошуу

1945-1947

2

П.Сумьяа

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга хошуу

1947-1955

3

Б.Жамбал

ӨМӨЗО-ны Хөвөөт цагаан хошуу

1955-1958

4

З.Аюурзана

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүүн хошууны Галбар сум

1958-1965

5

Д.Бямбаа

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүүн хошууны Галбар сум

1965-1970

6

Ц.Бярманготов

Дорнод аймгийн Матад сум

1970-1973

7

Ө.Дэмидсүрэн

Дорнод аймгийн Халхгол сум

1973-1977

8

З.Шарав

Говь-Алтай аймгийн Тонхил сум

1977-1982

9

Ж.Дамдинсүрэн

Сүхбаатар аймгийн Халзан сум

1982-1986

10

Ж.Данжин

Дорнод аймгийн Хөлөнбуйр сум

1986-1989

11

Б.Жадамбаа

Дорнод аймгийн Хөлөнбуйр сум

1989-1992

12

Д.Бямбаа

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүүн хошууны Галбар сум

1992-1996

13

Ц.Түмэн

Дорнод аймгийн Хөлөнбуйр сум

1996-2000

14

Б.Жадамбаа

Дорнод аймгийн Хөлөнбуйр сум

2000-2001

15

Д.Адьяа

Дорнод аймгийн Хөлөнбуйр сум

2001-2007

16

Б.Батдорж

Дорнод аймгийн Хөлөнбуйр сум

2007-2008

17

Б.Урантогос

Дорнод аймгийн Хөлөнбуйр сум

2008-2012

18

У.Ганхуяг

Дорнод аймгийн Хөлөнбуйр сум

2013оноос

Шинэ зам нэгдэлд ерөнхий зоотехникчээр Т.Хутрангаа (1965-1975), Н.Юндэн (1976-1987), Ц.Жигжиджав (1987-1993), үржлийн зоотехникчээр С.Цээсүрэн (1987-1989) нар ажиллаж байсан.

Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр Дүдэл (1946-1955), Хирухай (1955-1959), Д.Балчигсүрэн (1960-1965), Түдэвдорж (1965-1974), Б.Эндэх-Очир (1974-1979), Г.Хүрлээ (1979-1987), Б.Жадамбаа (1987-1990), Х.Энхболд (1990-1994), Б.Жадамбаа (1994-1998), У.Алтаннавч 1998 оноос ЗДТГ-т мал эмнэлгийн байцаагч, 2010 оноос Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар ажиллаж байна.

Шинэ зам нэгдлийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй байсан. Энэ салбараас Улсын үржлийн ферм, Тариа бригадын талаар дэлгэрэнгүй авч үзье.

Барга хонины улсын үржлийн фермийн түүхээс....

Хөлөнбуйр сумын эдийн засаг нь  хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбараас шууд хамааралтай.  Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед Хөлөнбуйр сумын “Шинэ зам” нэгдлийн нийт мал сүргийн 74.8 – 77.0 хувийг хонь эзэлж мөнгөн орлогын 67.0-74.0 хувийг бүрдүүлдэг байсан нь дараах хүснэгтээс харагдаж байна.

Хөлөнбуйр сумын Шинэ зам нэгдлийн мөнгөн орлого

Он

Нийт мөнгөн орлого

Үүнээс МАА-аас орсон

Үүнээс хонины аж ахуйгаас

Нийт сүрэгт хонины эзлэх хувь

Сая төгрөг

Эзлэх хувь

1985

3684.0

2145.6

1437.5

67.0

74.8

1986

3939.7

2333.9

1706.4

73.1

77.6

1987

4912.7

3152.6

2232.9

74.0

78.1

1988

4630.1

2870.7

2038.2

71.0

76.9

1989

4180.2

2600.1

1985.5

72.9

77.0

 

Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн 1970 оны 79/196 болон 1971 оны 9/14 дүгээр тогтоол, Улсын төлөвлөгөөний комиссын 1971 оны 62 дугаар тогтоол, БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны 1972 оны 4-р сарын 24-нд баталсан төслийн даалгаврыг үндэслэн 1972 онд Хөлөнбуйр сумын төвөөс баруун тийш 14 км зайтай орших “Замт” хэмээх газар улсын хүч, хөрөнгөөр тухайн үеийн ханшаар 2.1 сая төгрөгийн үндсэн хөрөнгө бүхий Барга хонины улсын үржлийн фермийн төвийг барьж байгуулсан байна. Энэхүү фермийн нутаг нь сумын нийт нутаг дэвсгэрийн 20 хувь буюу 75825 га бөгөөд үүнээс бэлчээрийн 74251 га, хадлангийн 1304 га талбайтай байсан байна.

Уг фермийг мэргэжлийн боловсон хүчнээр хангахад улсаас онцлон анхаарч даргаар дээд боловсролтой малзүйч ажиллуулан бүрэлдэхүүнд  үржлийн зоотехникч, тоо бүртгэгч, малын эмч, аж ахуйн нярав зэрэг орон тооны хүмүүсийг 1992 он хүртэл ажиллуулсан байдаг.

Тухайн үед барга хонины дотор зүс, гадаад хэлбэр, галбир бие цогцос, ашиг шимийн байдлаар өөр хоорондоо ялгарах онцлог бүхий “Сугар”, “Замт” болон “Цанхин” хэмээх гурван хэвшлийг бий болгон үржүүлдэг байсан. Мөн үржлийн хуц, охин төлгийн чиглэлтэй бойжуулж 1974 оноос эхлэн Дорнод аймгийн сумдаас гадна Хэнтий, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Баянхонгор, Төв аймгийн зарим сумдуудад үржлийн зориулалтаар борлуулж байжээ. Тухайлбал: 1981 онд 230, 1982 онд 310, 1983 онд 400, 1984 онд 450, 1985 онд 420 төлгөн хуцыг үржилд бойжуулан бүсийн аж ахуйн нэгжүүдэд сайжруулагчаар худалдсан байна.

Барга хонины улсын үржлийн фермд байгаа хонин сүрэгт анги чанарын ялгалт хийхийн зэрэгцээ илүү нугаламтай эм хонины суурийг 1983 онд бий болгосон байна. Тус үржлийн фермд 1984 оны жилийн эцсээр 14893 хонь тоологдсоны 6.6 хувь буюу 985 хуц, 67.2 хувь буюу 9994 эм хонь, 26.9 хувь буюу 3884 охин төлөг байсан байна. Тухайн үед тус фермд малчид дутагдалтай байсан тул эр хургыг намар нь өөр бригадад шилжүүлж байсан байна.

Хөлөнбуйр сумын Шинэ зам нэгдлийн хөрөнгийг 1991 онд хувьчлах үед нэгдлийн бараг бүх мал хувьчлагдаж барга хонины улсын үржлийн ферм нь “Барга хонь” улсын үйлдвэрийн газар болж өөрчлөгдөн зохион байгуулагдаж 194 хуц, 709 эм хонь, 45 эр төлөг, 57 охин төлөг бүгд 1000 толгой хоньтой үлдсэн байна. Ийнхүү улсын мэдэлд төрийн өмчийн цөөн тооны хонь үлдсэн ч тус фермд мал маллаж байсан малчин Б.Дорж, А.Равдан, Б.Цэвэгжав, Л.Нарангэрэл, Д.Намсрай, Я.Түмт, С.Батболд нарын олон малчид шилмэл болон нэгдүгээр ангийн хонио хувьчлан авч өсгөсөн байна.

Тус фермийн даргаар Т.Худрангаа (1972-1975), Ц.Сүхбаатар (1975-1978), Д.Алтангэрэл (1978-1980), Г.Батболд (1980-1982), С.Довчинбазар (1982-1983), Б.Биньеэ (1983-1986), У.Бархасбадь (1986-1988), Б.Дуламсүрэн (1989-1991), Ж.Данжин (1992-1994), Д.Адьяа (1994-1995), Н.Доржготов (1995-1997) ажиллаж байжээ.

Улсын үржлийн фермд барга хонь маллаж байсан малчид:

А.Эрдээмүү, Д.Намсрай, Ж.Сүрэнжав, Д.Бүргэдээ, С.Пүрэвдорж, Б.Цэвэгжав, Я.Түмт, Я.Пүрэвдорж, Д.Адьяа, Д.Галсандорж, С.Батбэх, Д.Дүгэрээ, Б.Энхболд, Я.Арслан, М.Дамдин, Н.Өлзийхутаг, Т.Даваадорж, Б.Нэрэнпүрэв, Д.Батбаатар, П.Батдорж, Л.Балдан, Л.Мөнхжаргал, Р.Бадамсэд, С.Батболд, С.Батхуяг, Р.Бадамрагчаа, А.Пүрэв, Ц.Цогтсэргэлэн.

Улсын үржлийн фермд ажиллаж байсан мэргэжилтнүүд:

Малын эмч Б.Жадамбаа, Г.Дашдондог, С.Дулмаа, санитарч С.Хандсүрэн, мал зүйч А.Цэрэнчимэд, Б.Дуламсүрэн, У.Бархасбадь, Д.Дондив, Ю.Гансүх, Д.Очирмаа, Д.Цэцэгдэлгэр, тоо бүртгэгч М.Дондогням, С.Довчинбазар, хүний эмч Ж.Бяцхан, сувилагч Ц.Оюун, агент Ж.Сүрэнжав, аж ахуйн нярав Я.Жамсран, хэвлэл түгээгч М.Түвдэн, Н.Баярцогт, жолооч П.Довдон, Ц.Байгаль, Б.Нэрхүү.

Барга омгийн хонийг үүлдрээр баталгаажуулах судалгаа, шинжилгээ явуулах зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 233 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2007-2012 онуудад ажиллаж үүлдрийн тодорхойлолтыг бүрдүүлсэн байдаг. Улмаар Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Сайдын 2012 оны 7 сарын 19-ний өдрийн А/126 дугаар тушаалаар “Барга үүлдэр” болсон байна. Энэхүү үүлдэр болгох ажилдтус сумын уугуул зоотехникч Ж.Данжин гуайн оруулсан хувь нэмэр их юм.

Хөлөнбуйр сумын сүүлийн жилүүдийн малын өсөлт, хорогдолт

Малын төрөл

он

 

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

1

Адуу

8250

8799

9018

8978

8487

8375

9284

10238

10864

2

Тэмээ

373

397

425

424

440

414

408

395

364

3

Үхэр

4397

4763

5220

5109

5592

5111

5141

5797

6196

4

Хонь

26654

29974

34516

36845

37389

32028

34076

37527

38426

5

Ямаа

13447

17024

21195

23938

22988

14666

17076

18696

18189

Бүгд

53076

60958

70374

75294

74896

60594

65985

72653

74036

                       

 

 

 

 

 

Тариа бригадын түүхээс:

Шинэ зам нэгдлийн үед 1959 оны 4 сарын 2-нд Хөлөнбуйр сумын нутаг Таахай гэдэг 348 га газар хагалан улаан буудай тариалж эхэлсэн түүхтэй. Тухайн үед тариа бригадын даргаар Я.Шаарийбуу, агрономчоор Б.Балжмаа, тракторчинаар Д.Муньбазар, Галсан, агротехникч нь Авгаандулам нар байсан байна. Анхны тариаг хураахад зориулж бүтээмж өндөртэй СК4 комбайн 2-ыг  орос мэргэжилтэн, механик Чимэдбалжир нар авчирч ном харж угсарч хураан авч байсан байна. Намар нь тракторчин Д.Муньбазар /250 га/, механик Чимэдбалжир /120 га/ нэмж хагалан нийт 700 га эргэлтийн талбайтай болж байв. Энэ тариа бригад нь 1962 он хүртэл ажилласан байна. 1969  оны хавар Хөлөнбуйр сумын Шинэ зам нэгдэл, Цагаан-Овоо сумын Галуут нэгдэл, Булган, Баяндун сумдын нэгдсэн   6000 га эргэлтийн талбайтай Тосонгын  тариа бригад /МААМ станц буюу Мал аж ахуй, машинт станц/ байгуулагдсан байна.

1969 оны 6 сарын 12-нд Хөдөө аж ахуйн яамны шийдвэрээр  МААМ станц татан буугдсан бөгөөд тус станцаас ДТ54 трактор 3, СК4 комбайн 3 болон ажиллах хүчнүүдийг авч сумаас урагш 40 км зайтай орших Уушиг гэдэг газарт тариа бригад байгуулсан байна. МААМ станцаас Д.Муньбазар(анхны механикч), Б.Балжмаа(анхны агрономич), Далхаа, Дарийм, Со.Адьяа, Халзан, Галсансодов, Дамдинжав, Чулуунбаатар, Л.Үднаран нар ирж уушгийн тариа бригадын анхны ажилчид болсон байна. 1970 оны хавар Уушигт 200 га талбайг хагалж улаан буудай тариалсан байна. 1971 онд нэмж 200 га газрыг нэмж хагалсан бөгөөд жил бүрийн эргэлтийн талбайгаа нэмэгдүүлсээр 1200 га болгож улаан буудай, малын тэжээл, хөх тариа, овьёос, хүнсний ногоо зэргийг тарилдаг байв.

Уушгийн тариа бригадын даргаар Д.Муньбазар (1970-1974), Б.Чулуунбаатар (1975-1976), Д.Муньбазар (1976-1980), Галсансодов(1980-1985), М.Доржготов, Х.Пүрэвсүрэн(1992 оноос) ажиллаж байсан.

Уушгийн тариа бригадад тракторчинаар Л.Үднаран, Г.Дамдинжав, Далхаа, Толя, Эрдэнэбилэг, Гомбодорж, Д.Адьяа, Хатанбаатар, Жодовзагд, Ц.Сэргэлэн, Г.Өлзийбаяр, Д.Баяраа, Х.Пүрэв, М.Доржготов тоо бүртгэгчээр Б.Дорж, Б.Ганболд, С.Цэеэ, Ж.Амардоо нар ажиллаж байжээ.

Шинэ Зам нэгдэл тарсны дараагаар 1992 онд Уушгийн тариабригадын  суурин дээр түшиглэнАтарчин хоршоо байгуулагдаж газар тариалан, хадлан тэжээл, мал аж ахуйн үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байна. Тус хоршоо нь 12 гишүүнтэй, 1826 га эзэмшил газартай, 29.5 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Орлогын 80 хувийг газар тариалангаас, 20 хувийг нь мал аж ахуй, хадлан тэжээл болон бусад үйлдвэрлэлээс бүрдүүлдэг байв. Тус хоршоо нь 1994 онд 500 га талбайд улаан буудай тариалж 632 тн ургац хураан авч улсад 526 тн ургац тушааж тавьсан зорилтоо 126.4-150 хувиар биелүүлсэн тул “Аймгийн Тэргүүний Тариаланч Хамт Олон” цол, аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичиг, мөнгөн шагналаар шагнагдаж байсан. Одоо тус хоршоо нь 500 га эргэлтийн талбайтай, 950 гаруй толгой малтай, үр тарианы болон хадлангийн механикжсан салаатай үйл ажиллагаагаа явуулж байна.

Шинэ зам нэгдэл нь 1992 îíûã õ¿ðòýë õóãàöààíä òºëºâëºãººíèé ¿ç¿¿ëýëòýý òºðºë á¿ð äýýð íü àìæèëòòàé áèåë¿¿ëæ àéìàãòàà àíõíû 100 õóâüòàí ñóì íýãäýë áîëîí àæèë õºäºëìºðººðºº  үнэлэгдэж áайсан байна. 1992 îíä íýãäýë ¿éë àæèëëàãààãàà çîãñîîæ 22,9 ñàÿ òºãðºãèéí õºðºíãèéã 863 ãèø¿¿íäýý õóâü÷ëàí ºã÷ ñóìààðàà àæ àõóéòàé áîëñîí байна.

Өнөөдрийн байдлаар тус суманд Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв гэсэн төсвийн 5 байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байгаа бөгөөд эдгээр байгууллагын үүсэл хөгжил, түүхэн замналыг товчхон байдлаар сийрүүлэхийг хичээлээ.

Эрүүл мэндийн төвийн òîâ÷ ò¿¿õ:

Àíõ 1946 îíä Ýðõòèéí á¿ðä ãýäýã ãàçàð 5 îðòîé áàãà ýì÷èéí ñàëáàð áàéãóóëàãäñàíаар ард олны эрүүлийг хамгаалах хүн эмнэлгийн суурь тавигдсан.Àíõíû áàãà ýì÷ýýð ×îéæàìöûí Äàìäèíñ¿ðýí, сувилагчаар Сахьдайн Чимэддорж ãýäэã õ¿мүүс àæèëëàæ áàéñàí. 1965 îíîîñ õ¿íèé èõ ýì÷èéí ñàëáàð áîëîí ºðãºæèæ èõ ýì÷ýýð íü Áààòàðûí Ìÿãìàð, àìáóëàòîðèéí áàãà ýì÷ýýð Ë. Àäúÿà, ýõ áàðèã÷ áàãà ýì÷ýýð Áàçàððàã÷àà, Áàäàìõàíä, ñóâèëàã÷ààð ß. Ìèæèä, Á. Õàíä, Ã. Òýðáèø, Ö. Õîðëîî, ýìèéí ñàíãèéí ýðõëýã÷ýýð Öýðýíäóëàì, аæ àõóéãààð íü Ä. Äàðæàà, àñðàã÷ààð íü Ã. Äîëãîðñ¿ðýí, Í. Öýíä, òîãîî÷ À. Äàðõè , óãààã÷ Í. Õîðëîî, öýâýðëýã÷ Á. Ëõàìñ¿ðýí íàð àæèëëàæ áàéñàí.

1949 îíû ºâºë Ìàðøàë ×îéáàëñàí èðýõäýý 100,0 ìÿíãàí òºãðºãèéí òºñºâ тус суманд  ºãñºíөөр1955 онд 8 ортойшинэхэн ýìíýëýã àøèãëàëòàíä îðñîí байна. 1975 îíä Óëñûí ¿ðæëèéí ôåðìä 5 îðòîé áàãà ýì÷èéí ñàëáàð àíõ áàéãóóëàãäàæ ýðõëýã÷ ýì÷ýýð íü Æ. Áÿöõàí ýì÷ àæèëëàæ áàéñàí. Ýíý áàãà ýì÷èéí ñóâèëã÷ààð Ö. Îþóí , Í. Îþóí, àñðàã÷ààð Ö. Öýöãýý, Å. Ìÿãìàð, Í. Îþóí÷èìýã, Í. Õèøèã÷óëóóí íàð àæèëëàæ áàéñàí. 1980 îíîîñ áàãèéí ýì÷èéí îðîí òîî íýìýãäýæ  ª. Áàçàðãîðäîî, ß. Øàâààðàé, Æ. Áÿöõàí íàð àæèëëàæ áàéñàí байна. Îäîî òóñ ýìíýëýã íü 2003 îíä “Àêòàñ” ÕÕÊ-èéí çóðàã òºñ뺺ð áàðèãäñàí 2 äàâõàð ýìíýëãèéí áàðèëãàòàé , èõ ýì÷ , áàãà ýì÷, ýìèéí ñàí÷, àñðàã÷, òîãîî÷, æîëîî÷, ãàë÷, íÿðàâ íàðûí 21 õ¿íèé îðîí òîîòîé 6 îðòîéãîîð ýð¿¿ë ìýíäèéí òóñëàìæ ¿éë÷èëãýý ¿ç¿¿ëæ ¿éë àæèëëàãààòàé ÿâóóëæ áàéíà.

Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмчээр ажиллаж байсан эмч нар:

Баатарын Мягмар (1965-1969), Бат-Очирын Чимэддорж (1969-1972), Түдэвийн Даваа (1972-1975), Жанчивын Алагаа (1975-1978), Цэрэнпилын Шагдар (1978-1981), Шаравын Ичинхорлоо (1981-1990), Даваагийн Урантунгалаг (1990-1992), Сандагжавын Чагсалмаа (1992-1994), Балчигсүрэнгийн Сарнай (1994-1996), Гомбын Чинбат (1996-2001), Шаравын Ичинхорлоо (2001-2007), Чулууны Оюунтунгалаг (2007-2008), Баатарсүрэнгийн Батхишиг (2008-2010), Дамбын Батхишиг (2010-2013), Бибиш (2013 оноос).

Ерөнхий боловсролын сургуулийн товч түүх

Тус сумын сургууль 1946 онд Эрхтийн бүрд хэмээх газар 1 багш, 1 анги, 27 сурагч, 3 ажилтантай хичээллэж эхэлсэн түүхтэй. Тус сургуулийн анхны захирал, багш нь Пунцагдаржаа байв.

Хичээлийн, унтлагын, гал тогооны 3 гэртэй, хүүхэд бүр тоо, монгол хэлний 2 ширхэг дэвтэр, 1 харандаа, 1 баллууртай, өвөр дээрээ дэлгэн тавьж шинжлэх ухааны шимийг хүртэж   эхэлснээс хойш буман шавиараа хүрээлүүлсэн 68 жилийн түүхтэй буурал сургууль болжээ.Тэр үеэс хойш сургуулийн багш, сурагчид нэмэгдэж, материаллаг бааз өргөжсөөр 1974 оны хичээлийн жилээс 8 жилийн дунд сургууль болж 1978 онд “Оросын цэргийн хуаран”-гийн “ВАМ” модон барилга ашиглалтанд орсоноор жилдээ малчдын 55-60 хүүхдийг хүлээн авах дотуур байртай болсон түүхтэй.  2005 онд Японы Засгийн газраас хэрэгжүүлсэн “Өвсний үндэс” төслөөр сургуулийн өргөтгөл баригдсанаар нэг ээлжээр хичээллэж эхэлсэн.     2006 оноос “Хөдөөгийн сургуулийн хөгжил-ДАНИДА”, “IIREM”, “Тогтвортой амьжиргаа” төслүүдийг хэрэгжүүлж нар салхины сэргээгдэх эрчим хүч, урлаг, спортын зэмсэг хэрэгсэл, сургалтын  компьютер, дижитал аппарат, дизель мотор, LCD проектор зэрэг орчин үеийн хичээлийн техник хэрэгслээр бүрэн хангагдсан байна. Одоо тус сургууль 31 багш, ажилчинтай, 8 анги бүлгийн 151 сурагчтайгаар сургалт, хүмүүжлийн ажлаа явуулж байна.

Õ¿¿õäèéí öýöýðëýãийн товч түүх

Тус сумын öýöýðëýã íü 1962 îíä Õºëºíáóéð ñóìûí “ Áàÿí” ãýäýã íóòàãò 25 õ¿¿õýä , 3 àæèëòàíòàéãààð “ Õ¿¿õýä ñààòóóëàõ ãàçàð” íýðòýéãýýð áàéãóóëàãäñàí. 1978 îíä яñëè íü Эð¿¿ëèéã õàìãààëàõ ãàçàð, öýöýðëýã íü Бîëîâñðîëûí áàéãóóëëàãûí харьяалагдаж эрхлэгч, 2 багш, 2 асрагч, тогооч, нярав, галч, үйлчлэгч угаагч зэрэг ажилтантай 30 гаруй хүүхэдтэй байсан байна.  1990 îíä АХ-ын 2-р чуулганаар Яñëè, Цýöýðëýãèéí êîìáèíàò ажиллуулах шийдвэр гарч бие даасан байгууллага болгох үндэслэлээр эрхлэгч, нярав, 3 багш, 3 асрагч, тогооч, үйлчлэгч, галч, угаагч зэрэг 10 гаруй орон тоотойгоор ажиллаж байсан байна. 1992 îíоос “Õ¿¿õäèéí öýöýðëýã” гэж нэрлэгдэж эрхлэгч, нярав, 2 хүмүүжүүлэгч багш, 2 туслах хүмүүжүүлэгч, нярав, тогооч, үйлчлэгч, галч гэсэн 9 албан хаагчтай, 50 гаруй хүүхдийг хамруулах үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн байна.

Тус хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр Мижид, Дүүриймаа, Сарантуяа, Гэрэлээ, Ж.Мөнхгэрэл нар ажиллаж байсан байна.

2013-2014 оны хичээлийн жилд 2-6 хүртэлх насны 100 хүүхдийг 3 бүлгээр хамруулах эрхлэгч, нярав, 3 багш, 3 туслах багш, тогооч, үйлчлэгч, 3 галч гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

  

Соёлын төвийн товч түүх

Тус сумын Соёлын төв нь анх сумын Улаан булан нэртэй 1946 онд байгуулагдаж эрхлэгчээр Самдан, хөгжим, бүжгийн багшаар Чүлтэм, , дууны багшаар Чулуун нар ажиллаж байв.Соёлын төвийн 2 давхар барилгыг сумын 30 жилийн ойг угтан 1975 онд ашиглалтанд оруулж Ц.Батсүх эрхлэгчтэй, Ж.Билэгт, З.Адъяасүрэн нар ажиллаж байв.

Тус сум нь 1960-1962 оноос эхлэн барга үндэсний дуу хуурыг үр хойчдоо өвлүүлэх ажлыг эхлүүлсэн байна.Үүний тод жишээ нутгийн настан М.Даарий, Сэвжид нараар барга дууг залган дуулж Д.Аъяа улсын аварга дуучин болж байсан.Мөн 1980-аад онд ардын авъяастан Лхамсүрэн, Дархи нар нь Барга ардын дуу “Хөөрхөн халиун” дууг Улсын язгуур урлагийн наадамд дуулж мөнгөн медаль хүртсэн нь өдгөө Монголын радиогийн алтан фондод бичигдэн үлдсэн.байдаг.

   Соёлын төвийн эрхлэгчээр:

  • 1990 оноос З.Адъяасүрэн архлэгчтэй 16 орон тоотой
  • 2004-2005 онд А.Түмэнжаргал эрхлэгчтэй 3 орон тоотой
  • 2006-2007 онд М.Баярмагнай эрхлэгчтэй 5 орон тоотой
  • 2007 оноос Г.Амартүвшин эрхлэгчтэй болж 5 орон тоотойгоор Мэдээ оруулсан: 2017-07-19 16:55:52