ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
ХӨЛӨНБУЙР СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

ХӨЛӨНБУЙР СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус сумын эмэгтэйчүүдийн зөвлөл эмэгтэйчүүдийн сонирхолд нийцсэн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулахад тал дээр анхаарч иржээ. Энэ нь эмэгтэйчүүдийг идэвхжүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нь нэмэгдүүлэхэд тус дөхөм болж байна. Жил бүр насны зааг ялгаагаар манлай ээж, буянтай ээж, уран ээж болон ажилсаг малчин эмэгтэй, бизнесмен, бүтээлч ээжүүдийг шалгаруулж өргөмжилдөг. Мөн “Алдарт эх”-чүүдээ алдаршуулах, төлчин эмэгтэйчүүдийн чуулга зохиох, багуудын дунд эмэгтэйчүүд, эхчүүдийн урлаг, соёл, амьдрах ухааны сэдвээр тэмцээн явуулах ажлуудыг уламжлал болгон иржээ.

Анхны Зөвлөлийн даргаар Алтанбаярын Юмжир 1947-1952он , Лувсангийн Нэргүй  1952-1982 он, Шаравын Ичинхорлоо 1982-1990он, Баярын Дуламсүрэн  1990-1994он, Юмсүрэнгийн Цэпэлмаа  1994-2015он, Чинбатын Мөнхцэцэг 2015 оноос ажиллаж байна.

Хөлөнбуйр сумын эмэгтэйчүүдийн зөвлөл нь байгуулагдсан цагаас эмэгтэйчүүдийн дунд олон арга хэмжээг зохион байгуулж эмэгтэйчүүдийн идэвхи санаачлага, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх анхаарч ирсэн. Тухайлбал:

1994-1997 онуудад

Алдарт эх’’-ийн алдарыг тэмдэглэх/Б.Ишгээн,Ү.Цэрмаа,Т.Алимаа,Б.Мягмар нарын алдарыг тэмдэглэсэн.

Бүсгүйчүүдийн дунд’’ Хэн сайн дуулах вэ’’ Ширээ засалтын тэмцээн, Авъяаслаг бүсгүйчүүл, Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэргийг тогтмол зохион байгуулж байна.

1997-2005 онуудад

Гар урлал, Ширээ засалт, Урлагийн тоглолтын уралдаан зарлах, юмхнаар юм хийх, өрхийн төсөв зохиох, охид бүсгүйчүүдийг амьдрах ухаанд сургах, Төгсөлтүүдийн дунд ‘’Хос дуу’’-н тэмцээн, “Монголжингоо бүсгүй’’ загварын тэмцээн, “Ээждээ барих бэлэг’’ эрчүүдийн тоглолт, Цэргийн алба хааж буй залуучууддаа Эмэгтэйчүүдийн тоглолт, “Сарангуа ээж’’ үдэшлэг, Эх үрсийн баяраар Хүйн холбоо сэдэвт өдөрлөг хийж хамгийн олон хүүхэд эх барьсан эх баригч эмч Т.Дариймийг урьж оролцуулж хүндэтгэл үзүүлсэн..

2006-оноос

Залуу ээжүүдийн дунд

Манлай ээж, Буянтай ээж, Уран ээж, Ажилсаг, Малчин, Бизнесмен, Бүтээлч, хөдөлмөрч эмэгтэй зэрэг номинацуудыг шалгаруулж байгууллага, хамт олон, багуудын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шилжин явах цом аялж байна.Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг сумын нийт эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болгон зохион байгуулж байгаа нь эмэгтэйчүүдийн хүсэн хүлээсэн баярын нэг боллоо.

Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан хүмүүс

1.Анхны даргаар Алтанбаярын Юмжир 1947-1952он

2.Лувсангийн Нэргүй  1952-1982 он

3.Шаравын Ичинхорлоо 1982-1990он

4.Баярын Дуламсүрэн  1990-1994он

5.Юмсүрэнгийн Цэпэлмаа  1994-2015он

6. Чинбатын Мөнхцэцэг 2015 оноос

 

 

Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид

1994-2009онд

1.Ю.Цэпэлмаа /Зөвлөлийн дарга /

2.Т.Алимаа  /Номын санч /

3.Ч.Оюунцэцэг /

4.Ж.Батдэлгэр /ЕБС-ийн захирал /

5.Ю.Отгонзул /Багш/

6.Б.Дуламсүрэн 

7.Т.Дарийм /Эх баригч эмч /

2009 оноос

1.Ю.Цэпэлмаа /ИТХ-ын дарга/

2.Ч.Боргилмаа /Бага эмч/

3.Б.Баярмаа /Цэцэрлэгийн эрхлэгч /

4.Т.Саранцэцэг /2дугаар багийн малчин /

5.Ө.Нарангэрэл /2дугаар багийн малчин /

6.Г.Байгалмаа /1дүгээр байгийн малчин /

7.Д.Эрдэнэзаяа /Цэцэрлэгийн ахмад багш асан/

8.Ц.Болормаа / Дорнод аймгийн УСУГазарт ХШҮ-ний мэргэжилтэн/

9.У.Гантогос /ИТХ-ын нарийн бичгийн дарга /

2009 онд шинээр сонгогдсон тэргүүлэгчид ‘’Тэргүүн аялгуу’’ урлагийн тоглолт хийв.

Тус сумын эмэгтэйчүүдийн зөвлөл нь 1994 онд 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгогдсон. Зөвлөлийн даргаар Ю.Цэпэлмаа, тэргүүлэгчид Т.Алимаа, Ч.Оюунцэцэг, Ж.Батдэлгэр, Ю.Отгонзул, Б.Дуламсүрэн, Т.Дарийм нар ажиллаж байсан.

Мэдээ оруулсан: 2017-07-19 16:57:30