ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Хөрөнгө оруулалт

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд 276.7 сая төгрөг, 2014 онд 266.1 сая төгрөг,  2015 онд 146.7 сая төгрөгний эх үүсвэр авч ажилласан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шинээр наадмын талбай, морь барианы газар, айл өрхийн хашаажуулалт, өвсний фондын хашаа, хогийн нэгдсэн цэг, малжуулалт, гэрэлтүүлэг, худаг усжуулалт, соёлын төвийн хүүхэд, залуучуудын талбай, цахилгааны агаарын шугамын өргөтгөл,  угталт үдэлтийн хаалга, бойны цэг зэрэг ажлууд хийгдлээ. Мөн сумын хөгжлийн 2015-2035 оны хэтийн ерөнхий төлөвлөгөө, макетын хамт  хийгдсэн бөгөөд ингэснээр аймагтаа анхны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй сумын нэг болсон юм. Сумын иргэд малчдын өсгөн үржүүлж ирсэн Барга хонийг үүлдэр болгон баталгаажуулсанаар зүүн 5 аймаг болон бусад аймгуудад хээлтүүлэгч худалдан нийлүүлж байна.

Нийт хүн амын 34.5 хувийг 18-35 насны залуучууд, 61 хувийг хөдөлмөрийн насныхан эзэлж байна. Залуу гэр бүлийг дэмжих зорилгоор суманд “Жишиг хороолол”-ыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шинээр барьж  8 өрхийг орон сууцжуулсан.

2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 5 тэрбум төгрөгөөр төмөр бетонон гүүр, 1,2 тэрбумын өртөгтэй 100 хүүхдийн  хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэг,  760.0 сая төгрөгийн өртөгтэй биеийн тамирын спорт заал, Улаанбаатар хот Дорнод аймгийг холбосон мянганы замын  сумын дэвсгэрийг дайрсан 92 км зам баригдаж  энэ ондоо ашиглалтанд орно. Цаашид  сумын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу сумандаа эко орчин бүрдүүлж эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг тэргүүлэх чиглэлээ болгон иргэдийг ажлын байраар хангаж “ Улсын тэргүүний сум болгож хөгжих зорилт тавин ажиллаж байна.   

Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан болно.
2026 ОН. ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
Мэдээллийн технологийн чадамжийг дээшлүүлэх төвийн захиалгаар бүтээв.
Вэб сайтыг Ай Ти Солушинс ХХК хөгжүүлэв.