ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Газрын дуудлага худалдаа

ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ЗАРЛАЛ

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын  Засаг даргын 2017 оны А/76 дугаар захирамжийг үндэслэн Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг 2017 оны 10 дугаар сарын 13 –ны өдрийн 11 цаг 30 минутад Сумын Засаг даргын Тамгын газрын “Иргэдийн мэдээллийн танхим”-д нээлттэй явагдана.Дуудлага худалдаа явуулах шалгаруулалтыг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.

Байршил: Баян-Уул баг, НИК  ШТС-аас баруун тийш, мянганы замын хойд талд 42 м зайд

Зориулалт: шатахуун түгээх станц

Обьект:  4000м2 /0.4 га/ газар.

Дуудлага худалдааны анхны үнэ: 3 840 000 төгрөг

Дэнчин үнэ: 384000 төгрөг

Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх

Цахим үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, салбарын гэрчилгээний хуулбар

Хүсэлтийг зарласан хугацаанд ирүүлсэн байх

Тэмдэгтийн хураамж: 070800941 дансанд 12500 төгрөг тушаасан баримт

Оролцогчийн хураамж:  Иргэн – 5000 төгрөг,  ААН - 10000 төгрөг

Ажиглагч: 1000 төгрөг

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 11 –ны өдрөөс эхлэн 08.00-17.00 цагийн хооронд сумын Газрын даамлын битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутаас өмнө хаана.

 

ЗДТГ Газрын даамал Утас: 94974331

Мэдээ оруулсан: 2017-10-05 16:27:40