ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Намрын спартикиад:

Жил бүр уламжлал болгон зохиогддог намрын спардикиадыг 1-5 дугаар ангийн 246 сурагч, анги бүрээс 4 ээж, аавыг оролцуулан 4 төрлөөр зохион байгууллаа.

 

1-9 дүгээр ангийн сурагчдын дунд эрэгтэй, эмэгтэй кросс гүйлтийн төрөл:

Эрэгтэй:  нэгдүгээр байр 1 дүгээр ангийн Баярбат, 8 дугаар ангийн Ганхөлөг, 2 дугаар байранд 2 дугаар ангийн сурагч Далайбаян, 8 дугаар ангийн сурагч Цэрэнноров, 3 дугаар байранд 5 дугаар ангийн Амарболд, 9 дүгээр ангийн Удамбаяр,

Охид нэгдүгээр байр 5 дугаар ангийн Хулан, 8 дугаар ангийн Анужин, 2 дугаар байранд 4 дүгээр ангийн сурагч Ану, 8 дугаар ангийн сурагч Мөрөн, 3 дугаар байранд 5 дугаар ангийн Мөнгөнтуул, 7 дугаар ангийн Болорчимэг,

Олс таталт тэмцээнд нэг аав, анги удирдсан багш, 10, 10 эрэгтэй эмэгтэй сурагч оролцож бага ангийн төрөлд 4 дүгээр анги, дунд ангийн төрөлд 8 дугаар анги,

Анги нийтийн кросс төрөлд нэг ээж оролцож бага ангийн төрөлд 5 дугаар анги, дунд ангийн төрөлд 8 дугаар анги,

Буухиа тэмцээнд 8 эрэгтэй, 8 эмэгтэй, нэг ээж, нэг аав оролцож 7 дугаар анги тэргүүн байр, тэмцээний нийлбэр дүнгээр бага ангийн төрөлд 5 дугаар анги, дунд ангийн төрөлд 8 дугаар анги тэргүүн байр эзэллээ.

 

Мэдээ оруулсан: 2017-10-05 16:49:53