Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан
“Дэвжээ” тэмцээнд суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, малчид хамрагдаж 4 багийн 24 албан хаагчид болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Уг арга хэмжээнд Монгол улсын Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авлигын эсрэг хуулиудыг сургалчилсан баг бүр жүжиглэсэн тоглолт хийж, сонгон авсан хуулийнхаа талаар тус бүр ханын самбар болон гарын авлага хийж шинээр хэрэгжиж байгаа хуулийн сурталчилан танилцуулсан.
Мөн багийн ахлагч нарт сонгон авсан хуулийн нь талаар асуулт тавьж хуулийн хэрэгжилтийн талаар иргэдэд танилцуулав.
Мэдээ оруулсан: 2019-01-08 14:13:12