ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
ЦАС МӨСНИЙ БАЯР БОЛЛОО

Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулж буй “Цэвэр агаарт-хээрийн цай” шилжин явах цомын төлөө өвлийн спортын явагдлаа.  Үүнд: хөдөлгөөнт гимнастик, Үндэсний хувцасаараа гоёцгоое, хээрийн цай, олс таталт, мөсөн шагай, тэшүүр гэсэн төрлүүдээр тэмцээний арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээ нь сар шинийн баярыг угтаж байгаагаараа онцлог бөгөөд үндэсний хувцастай хосууд болон барга түмний цай заншлийн талаар уралдснаараа онцлог байлаа. Тэмцээний  зорилго нь  нийт төсөвт байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, багийн иргэд нэг болон оролцон, байгаль орчиноо хамгаалах, цэвэрт агаарт цагийг бүрэн дүүрэн өнгөрөөж, идэвхитэй хөдөлгөөнд хамруулах, бие бялдрыг чийрэгжүүлэх, байгууллага хамт олны үйл ажиллагааг идэвхижүүлэх, иргэдийн биеийн тамир спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх зорилготой зохиогдлоо. Уг арга хэмжээнд   7 багийн 150 гаруй албан хаагчид, иргэд хөгжөөн дэмжигчид оролцож 5 төрлийн тэмцээнд хүч чадал авхаалж самбаагаа уралдуулан өргөн дэлгэр боллоо. Багууд хээрийн цай яаж сайхан амтлан чанаж талаар ахмадуудаасаа суралцан, ахмадууд  цайны утга учрыг танилцуулан тайлбарлан барга түмний цайны талаар уламжлал болгон өргөн дэлгэр хэрэгжүүлэх талаар  арга хэмжээнд оролцсон залуучууддаа таниулсан сайхан үйл ажиллагаа боллоо. Тэмцээнд тэргүүн байрыг Баян-Уул баг хошой аварга болж, дэд байранд ЕБСургууль, 3-р байранд Батхаан багууд тус тус байр эзэлсэн байна.

Арга хэмжээг “Эрүүл агаар-эм” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Мэдээ оруулсан: 2019-01-21 14:55:31