ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Цагаан идээ

Цагаан идээ гэдэг нь Монголчуудын таван хушуу малынхаа сүүсаамыг төрөл бүрийн аргаар боловсруулан хийсэн янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг хэлнэ. Гүүний сүүгээр айраг исгэнэ. Эхийн сүүг орлож чадах төрөл бүрийн амин дэмээр баялаг гүүний сүүгтөрөл бүрийн өвчин анагаах, дархлааг сайжхуулахад нэг сайн гэж өргөн хэрэглэдэг. Ингэний сүүгээр айраг, цэгээ исгэхээс гадна цайсүлж, аарц буцалгаж, ааруул тавьдаг. Үхрийн сүүгээр цай сүлж, өрөмцөцгийн тос гаргаж, ааруул тавьж, бяслаг шахаж, тараг бүрж иддэг. Сүүн бүтээгдэхүүн нь кальциар баялаг учир хүүхдийн өсөлт хөгжилтөнд сайн, ааруул нь шүдний бат бэх чанарыг сайжруулдаг, шүд цоорох өвчнөөс сэргийлдэг учир монголчууд хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн. Хоньямааны сүүгээр тараг бүрж, цай сүлж, ааруултавьдаг.

Мэдээ оруулсан: 2016-02-20 14:21:37