ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА ТОГЛОЛТ БОЛЛОО

Бидний өвөг дээдэс эх орныхоо тусгаар тогтнол, газар шороо, ард түмнийхээ амгалан тайван амьдралын төлөө алтан амь, бүлээн цусаа зориулж, алжаалыг умартан тэмцэж ирсэн алдар гавъяаны баатарлаг түүхтэй билээ. Тиймээс Монголчууд бид ариун гал голомтоо сахин хамгаалагч, ард түмнийхээ өмөг түшиг болсон цэрэг эрсээ хүндэтгэн дээдэлдэг нандин уламжлалтай. Монгол цэргийн энэ олон зуун жилийн дайчин уламжлалтай билээ. Засаг даргын Тамгын газар нь 2019 онд “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн оролцоо хандлагыг дээшлүүлэх жил” зорилтот жил болгон ажиллаж байна.

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Халхголын түүхэн ялалтын 80 жил ой, “Монгол цэргийн баяр”-ын өдөрт зориулсан  “МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА”  баярын  хүндэтгэлийн тоглолтыг Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алимаагийн санаачилсанаар Соёлын тэргүүний ажилтан А.Түмэнжаргал найруулж Засаг даргын Тамгын газрын албан хаагчид 2018 оны 3 дугаар сарын 18 -ны өдөр сумын ард иргэдэд   бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

Энэ хүндэтгэлийн үйл ажиллагаанд Батлан хамгаалах салбарт болон   сум орон нутагт олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан бэлтгэл офицер Цагдаагийн ахмад Ю.Гомбо, дэд хурандаа Д.Балжинням, Д.Гүнсэнноров, Ш.Цогтгэрэл, Б.Нэрэнпүрэв, Д.Төрбат, П.Хүрэлбаатар  нарт Сумын Засаг дарга У.Ганхуяг хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардууллаа.

Мэдээ оруулсан: 2019-03-22 15:34:01