ХАНДЛАГА-ӨӨРЧЛӨЛТ” ДОРНОД АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ӨНДӨРЛӨЛӨӨ
“Хандлага-Өөрчлөлт” нэгдсэн зөвлөгөөний хаалтын арга хэмжээ өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт болж өндөрлөлөө. Хаалтын арга хэмжээнд салбар зөвлөгөөнүүдийн үр дүн, хэлэлцэн шийдвэрлэсэн өөрчлөлийн шийдэл, санал хүсэлтийн талаар холбогдох салбар зөвлөгөөдийн удирдан хөтлөгч нар танилцууллаа. Мөн “Хандлага-Өөрчлөлт” нэгдсэн зөвлөгөөнөөс гарсан санал хүсэлтийн мөрөөр Дорнод аймгийн нийт төрийн албан хаагчдад хүргэх уриалгыг танилцуулж баталлаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд аймгийн нийт төрийн байгууллагуудын хамтарсан урлагийн тоглолтыг толилуулсан бөгөөд тоглолтод Соёлын төвийн уран бүтээлчид болон төрийн албан хаагчид оролцов. Түүнчлэн Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын төлөөллүүдээс бүрдсэн найрал дуучид Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Дамбийн Дашдондовийн шүлэг, Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Бадарчийн Бямбабаярын хөгжим “Төрийн түшээ эрдэнэ” дуугаар нийт төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ.