ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Бэлчээрийн үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх” сургалт зохион байгууллаа.

Бэлчээрийн үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх” сургалт зохион байгууллаа.
Ургамал хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, “Бэлчээр, хадлан, тэжээлийн талаар баримтлах бодлого”-ын 5.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Уур амьсгалын өөрчлөлт, эрэлт хэрэгцээнд тулгуурлан, бэлчээр, хадлангийн талбайг хамгаалах, сайжруулах, талхагдсан бэлчээрийг нөхөн сэргээх, бэлчээрийн үлийн цагаан оготныг устгаж бэлчээрийг хамгаалах замаар мал аж ахуйн эрсдлийг бууруулах зорилгоор “Бэлчээрийн үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх” сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд 11 сумын Хөдөө аж ахуйн тасгийн 14 мэргэжилтэн хамрагдсан. Сургалтыг нээлтэнд Мал үржлийн албаны дарга Д.Наранхүү үг хэллээ.Сургалтыг Бэлчээр,тэжээл, усан хангамж хариуцсан мэргэжилтэн Ч.Шинэцэцэг удирдан зохион байгуулж, сургалтын удирдамжийн дагуу Бэлчээрийн үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлыг хэрхэн зохион байгуулах, тайлан мэдээ ирүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, үүрэг чиглэл өгч ажиллаа. Сургалтын явцад Бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй байгаль орчинд халгүй аргаар тэмцэх зөвлөмж, гарын авлагыг өгч ажилласан.

Мэдээ оруулсан: 2019-04-01 11:03:00