ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Зөвлөгөөний үеэр төрийн болон төрийн бус байгууллагууд нэг цэгээс малчдад нийгмийн бүхий л салбарын үйлчилгээг шуурхай үзүүлж, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар Өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх чиглэлээр 54 өргөдөлийг хүлээн авч, 146 гарын авлага тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, Мал эмнэлгийн газрын МЭАЦЛаборатори малын 10 багаж тоног төхөөрөмжийг танилцуулж 100 малчинд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, “Сатабу” ХХК инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргах чиглэлээр 50 малчинд гарын авлага тарааж, заавар зөвлөгөө өгч, “Асбэ” ХХК 6 төрлийн модон эдлэлтэй оролцож, Баяндун сумын “Дун чулуун эрдэнэ” хоршоолол суран эдлэл, ОХУ-аас оруулж ирсэн Мал аж ахуйн заслын багаж 4 малчин захиалга өгч, Дорнод талын хөгжлийн хөтөч 2 төрлийн гарын авлагыг 30 малчинд тарааж сургалтын чиглэлээр зөвлөгөө өгч, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл 100 малчинд, Хаан банк малчдад интернэт, мобайл банк, хугацаатай хадгаламжийг 20 малчинг хамруулж, Хэрлэн сумын “Цагаан дэрс” ХХК, “Хангал хулан” ХХК8 БОЭТөвийн Лаборатори Цусны шинжилгээ /ВС илрүүлэг, элэгний үйл ажиллагаа, сахар, өөх тосны шинжилгээ/-нд 110 малчин, нүд 64 малчин, чих, хамар, хоолой 38 малчин, дотор 50 малчин, мэдрэл 37, эхо 40 нийт давхардсан тоогоор 339 малчин хамруулж, Түүнчлэн уг зөвлөгөөнөөс малчдын уялдаа холбоо, нийгмийн хариуцлага нэмэгдэж, малчдад үзүүлэх эрүүл мэндийн болон ахуйн үйлчилгээг нэмэгдүүлэх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэр угсаа, эрүүл мэнд сайжруулах, бэлчээрийг зохистой ашиглах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, гарал үүслийг тодорхой болгон нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зэрэг үр дүнгүүдийг хүлээж байна.

Мэдээ оруулсан: 2019-04-01 11:10:05