. МУЗН-ийн 80 жилийн ойг угтаж Батхаан багийн Засаг дарга Ө.Баярцогтын санаачлагаар сумын анхан шатны улаан загалмайн хороо хамтран хандивын аян өрнүүлж байна.Уг аянд нэгдэж Улсын сайн малчин Ж.Жигмэд, аймгийн сайн малчин Н.Ганбаатар нар тус бүр 50 хонь, улсын сайн малчин МУЗН-ийн манлай малчин Ш.Шаравжамц, МУЗН-ийн манлай малчин Д.Өлзийбаяр нар тус бүр 10 хонь, аймгийн сайн малчин Ү.Төгсбаяр, сумын сайн мхлчин М.Дашням нар тус бүр 5 хонь, малчин С.Батсүх, Б.Оюунхурц, Т.Батмөнх, Д.Батхуяг, Ж.Идэр-Арслан, Я.Дарийм, Ш.Гэрэлцэцэг, н.Гантөмөр, Д.Бат-Өлзий, Ө.Баярцэцэг, Ж.Болор-Эрдэнэ, Ү.Дүгэрсүрэн, У.Эрдэнбилэг, Б.Оюунболд, С.Бямбасайхан, Ш.Зоригтбуянбаатар, Д.Нямсүрэн, М.Бат-Эрдэнэ, Д.Батчулуун, Ж.Болортөр нар тус бүр 1 хонь , хандивлаж Хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ.
Мэдээ оруулсан: 2019-04-01 11:24:58