ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 

Төрийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Төрийн албан хаагчийн сургалт, хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийн 4.2.4. дахь заалт4.2.4. Хөтөлбөрийн 4.2.3. заалт болон сургалтын нэгдсэн судалгаанд үндэслэн ёс зүйн сургалт хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, мэргэжлийн сургууль, багш, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор сургалтыг үе шаттай зохион байгуулна” гэж заасан хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас Дорнод Их сургуультай байгуулсан “Захиалгат сургалтын гэрээ”-ний дагуу эхний шатны сургалтыг аймгийн нийт зарим төрийн байгууллагын “Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан”-уудад 2019 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд 24 цагийн багц сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад 14 сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, газар хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид хамрагдаж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд албан хаагчдыг чадавхижуулах нийт 4 модуль сургалтыг төрийн байгууллагын албан хаагчдад шат дараатайгаар зохион байгуулна.

 

Мэдээ оруулсан: 2019-04-11 10:20:19