ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
“Мал хулгайлах гэмт хэрэгтэй бүх нийтээр тэмцье” хэлэлцүүлэг боллоо.

Дорнод аймгийн ИТХурлаас баталсан "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах төрийн болон төрийн бус байгууллагууд иргэдийн идэвхи санаачлага оролцоог нэмэгдүүлэх тэдний ажлын уялдаа холбоог бий болгох, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр “Мал хулгайлах гэмт хэрэгтэй бүх нийтээр тэмцье” хэлэлцүүлэгийг Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл малчдын дунд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгийн хүрэх үр дүнд: Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажилд орон нутгийн удирдлага хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж иргэдийг татан оролцуулснаар мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг сааруулан, нийт гэмт хэрэгт түүний эзлэх хувийг бууруулах. Иргэд ААнэгж, байгууллага өөрийн малыг маллах, маллагаа хариулгыг сайжруулан, хулгайд өртөхөөс урьдчилан сэргийлнэ.

Мэдээ оруулсан: 2019-04-16 11:55:46