ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
ТАТВАРЫН ГАЗРААС ЯВУУЛЫН ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Явуулын зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Жил бүрийн 5-р сарын 2 дахь долоо хоногт уламжлал болгон зохион байгуулагддаг татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулах арга хэмжээний хүрээнд “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” зорилтын хэрэгжилтийг хангах зорилгоор Хөлөнбуйр сумын нутагт дэвсгэрт зоогийн газар, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч татвар төлөгчдөд “Явуулын зөвлөн туслах үйлчилгээ” үзүүллээ. Тус арга хэмжээний хүрээнд татварын хууль тогтоомж, цахим төлбөрийн баримтын системийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, татварын албаны үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллалаа.
Тус арга хэмжээнд идэвхитэй хамрагдсан Хөлөнбуйр сумын татвар төлөгчид та бүхэндээ талархал илэрхийлье

Мэдээ оруулсан: 2019-05-08 13:31:45