Аугаа их эх орны дайн дуусгавар болсон Ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн түүхэн тэмдэглэлт баярыг угтсан арга хэмжээ, ”Эрүүл бие саруул ухаан өв тэгш хүмүүжлийн төлөө” зорилтот жил, ЕБсургуулийн 1-9 ангиудын дунд "Дөл- Үл мартагдсан аялгуу" тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Зохион байгуулсан гол зорилго нь ЕБСургуулийн сурагчдад цэрэг- эх оронч үзлийг төлөвшүүлэх, сэтгэл зүйн тэвчээр суулгаж, багаар ажиллах ур чадварыг олгох, ирээрдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд оршиж байгаа билээ. Дунд ангиудын 1-р байрыг Т.Батхүрэл багштай 9А анги, 2-р байрыг Д.Алтансувд багштай 7А анги, Бага ангиудын төрөлд 1-р байрыг А.Цэцэгмаа багштай 4А анги, 2-р байрыг Ю.Отгонзул багштай 3А ангиуд байр эзэлсэн байна. Уг арга хэмжээг ивээн тэтгэж сумын Засаг даргын нөөцийн сангаас 300,000 төгрөг, Улсын аварга шалгаруулах Жудо бөхийн тэмцээнд явах сурагчдад замын зардал 100,000 төгрөгийг гаргасан. Мөн ангиудын багш ажилчдад, нийт эцэг эхчүүдэд ЗДТГазрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Мэдээ оруулсан: 2019-05-09 15:56:32