2019 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах сурагчдыг эцэг эхчүүдийг урьж, нэг өдрийг сургуулийн үйл ажиллагаатай танилцууллаа. Сурагчдыг угтан ах, эгч нар нь завсарлагааны дуу, шүлэг, дасгалыг сонирхуулан хийж өгсөн байна.
Сургуульд ороход сэтгэлзүйн бэлтгэлийг хангах, орчиндоо дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор сургуулийн гадаад орчин, дотуур байр, сургуулийн “А”, “Б” байр, спорт заалтай танилцуулж сонирхууллаа. Эцэг эхчүүдээс ирэх хичээлийн жилд орох сурагчдын тоог авч, хүүхдийн тоо 44 хүрвэл 2 бүлэг болгох боломжтой талаар сургуулийн удирдлага хэлэлцүүлэг хийлээ.
Сургуульд орох бэлтгэл хангах, цүнхний хэмжээ норм стандарт, авч явах жин хэмжээ, хэт том, ачаалал ихтэйгээс хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар бага ангийн багш А.Цэцэгмаа мэдээлэл өглөө. Мөн бага дунд боловсролын тухай хууль болон шинээр гарсан заавар, журам, зөвлөмжийг танилцуулсан итгэл зүлтгэл нэгтэй уулзалт боллоо.
Мэдээ оруулсан: 2019-05-14 09:22:45