ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ ТӨСЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО.

Бэлчээр удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь бүрэлдхүүн хэсэгт хамтран ажиллаж буй Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны сургагч багш Б.Биньеэ, Н.Ганхуяг нар суманд Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл, бэлчээр хэрхэн хамгаалах зэрэг  сэдвээр сургалт зохион байгуулав. Баян-өлзийт 1-р багын Овоот гэдэг газар ТББ-тай хамтран Бэлчээр ашиглагч малчдын бүлэг байгуулах үзүүлэх сургалтыг зохион байгуулав. Сургалтын үр дүнд “Хоньтын гурван толгой” нэртэй малчдын бүлгийг  55 өрхийн гишүүнтэй байгуулж арга зүйн зөвлөгөө өгч ажилаллаа.  Бэлчээр ашиглагч малчдын бүлэг (сумын засаг дарга, хөрш БАМБ, хэсэг, өрхтэй ) зөвшилцөн тохиролцож тогтоосон зааг бүхий бэлчээрийг урт хугацаагаар зохистой ашиглах, БАМБ, түүний бүрэлдхүүний нэгжийн үйл ажиллагааг хамтын удирдлагын зарчимаар хангах, гишүүн өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд үйл ажиллагааны зорилго оршино. "SECIM” нэмүү өртийн сүлжээ төслөөс сумын хүнсний ногоо тариалах эмэгтэйчүүдийн 5 бүлэгт хүнсний ногооны үрийн дэмжлэг үзүүллээ. 

Мэдээ оруулсан: 2019-05-16 11:12:30