Аймгийн ахмад настны урлаг, спортын ээлжит наадмын хүрээнд сумын Баян-Өлзийт, Батхаан, Баян-Уул багийн ахмадуудын дунд Урлаг спортын өдөрлөгийг 2 өдөр зохион байгууллаа. Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулсан уйгагуй хөдөлмөрлөж явсан билээ. Ахмадуудунхаа эрүүл мэнд, нийгмийн оролцоо хөгжлийг дэмжих улмаар арга хэмжээ нь Халх голын аугуу их ялалтын 80 жилийн ойг угтан явагдаж байгаараа онцлог байлаа. Хөлөнбуйр сумын ИТХурал, Засаг даргын Тамгын газар ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг бөгөөд төсөл хөтөлбөрийн дагуу нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, ая тухтай сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. "Эрүүл мэнд саруул ухаан өв тэгш хүмүүжлийн төлөө" зорилтот жилийн хүрээнд Хөлөнбуйр сумын 1-р багийн Аймгийн сайн малчин Н. Баянмөнхийн гэр бүлээс цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт " Хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөөг 1, 5 сая төгрөгөөр санхүүжүүлэн тохижуулж, бага насны хүүхдийн эрүүл зөв дадал хэвшилтэй хүн болгон төлөвшихөд үнэтэй хувь нэмэр оруулсан явдалд бяцхан хүүхдүүд болон, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Хүүхдийн төлөө за гэж буянтай үйлсийг бүтээж яваа таны гэр бүлд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхний дээдийг хүсье.
Мэдээ оруулсан: 2019-05-30 14:54:48