ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
ЗҮҮН БҮСИЙН АЙМАГ, СУМДЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАР ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
ын цэргийн бэлтгэл сургалтыг зохион Чойбалсан хотод зохион байгуулагдаж байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг уг сургалт нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж зохион байгуулагдаж байгаа нь онцлог бөгөөд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн 100 гаруй аймаг, сумдын Тамгын газрын дарга нар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургалтын төвд байрлаж, цэргийн бэлтгэл, сургуулилтад гурав хоногийн турш хамрагдах юм. Сургалтын үйл ажиллагааны нээлтэд аймгийн Батлан хамгаалах газрын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү сургалт батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой мөн орон нутгийн хамгаалалтын хууль шинээр батлагдсан энэ хуулийн хүрээнд аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах ажлууд хийгдэх юм.
 

 

Мэдээ оруулсан: 2019-06-11 09:00:36