ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС 5 ИРГЭН МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДЛАА.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгждэг “Малчдын хөдөлмөрийг дэмжих хөтөлбар”-т тус сумын нэгдүгээр багийн иргэн Б.Санчир, Х.Мөнхбаяр, 2 дугаар багийн иргэн Ц.Нэргүйбаатар, Ж.Энхболд, 3 дугаар багийн иргэн Д.Отгонбаатар нар хамрагдаж 2019 оны 7 сарын 30-ны өдөр мал нийлүүлэгч иргэдээс малаа хүлээн авлаа. 2019 оны “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан иргэдээс 1 иргэн 5.0 сая, 4 иргэн тус бүр 4.0 сая төгрөгийн санхүүжилтэнд хамрагдаж, нийт 222 толгой эм хонийг хүлээн авлаа.

Мэдээ оруулсан: 2019-07-30 16:37:38