ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХӨЛӨНБУЙР СУМ
ЗАРЛАЛ
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас 98324884 Унаган нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
СУМЫН ЗАЛУУЧУУДЫН УРЛАГ СПОРТЫН БАГА НААДАМ САЙХАН БОЛЛОО.

Сумын Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд 3 дахь жилдээ ЗДТГазраас зохион байгуулагдсан залуучуудын “Урлаг, спортын бага наадам”-д сум орон нутгийн залуучуудад хурд хүч, авхаалж самбаа, авьяас ур чадвараа харуулан оролцсон "Тоонот", "Ургийн хэлхээ", "Хийморь", "Тэмүүлэл","+30" багууддаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. Энэхүү наадмыг Засаг даргын нөөцийн сан, 2-р багийн сайн малчин С.Хосбаярын гэр бүл, "Мөнх гэрэлт орд" ХХК захирал Б.Буянтогтох нар ивээн тэтгэж хамтран ажилласан тул баярлаж талархаж байгаагаа ЗДТГазраас илэрхийлж байна. Уг арга хэмжээнд 5 багийн 75 залуучууд сумынхаа залуучуудын төлөөлөн оролцлоо.

Мэдээ оруулсан: 2019-08-09 15:22:59